Thursday, November 13, 2014

БУНИН

Марал гөрөөсний нүд шиг мэлтгэнэсэн тунгалаг харцанд
Мэхийх өвсөн шүүдэр мэт хайлан, бөмбөрөн дурласан сан.

Үл мэдэг гуниг тээж, чамайг би мартаагүй ч
Үүлэн дунд өдгөө энхрий дүр чинь алсарчээ.

Улирах өдрүүдийн тоосонд уйтгар гуниг дарагдаж
Уй дурсамж, зүүд ч хөхрөн цэлийсээр оджээ.

Баясал цэнгэл, шаналалын аль аль нь үгүй
Бүхнийг өршөөгч холын тэр л өдрүүдийн цаана.