Tuesday, August 13, 2013

Эргэж харах уй




Гунигтай, хүйтэн чулуун замаар
газар ширтэн ганцаар алхахуй
Эмэгтэй хүний хөлийн чимээ,
өндөр өсгийтийн дуу ард гарав.

Гурав алхаад, тэсгэлгүй эргэж харах уй
Чи биш байлаа...

Улаанбаатар хот
2013.08.13