Tuesday, February 26, 2013

Намайг энэ сайхан өдрүүд л баллаж орхисон юм

Орхаан Вели Каник
Намайг энэ сайхан өдрүүд л баллаж орхисон юм.
Хандивын сангийн түшмэлээсээ
Ийм л өдөр огцорсон юм.

Ийм л өдөр тамхинд орж
Ийм л өдөр дурлаж орхисон юм.
Талх давс гэртээ аваачихаа ч бас
Ийм л өдрүүдэд мартдагсан.

Шүлэг бичих өвчин минь ч
Ийм л өдрүүдэд сэдэрдэг байлаа.
Намайг энэ сайхан өдрүүд л баллаж орхисон юм.

Орчуулагч: Д.Мөнхтөр
"Турк яруу найргийн дээжис" номоос