Friday, September 21, 2012

ХҮЙТЭН НАМАР



Буцах тогорууд эргэж хургаад
Будан манан нэвт хашгичина.
Хашгираан,  хад чулуу нэвтлэн
Хацар шүргээд унана .
Өвөөг амьдад буцдаг л байсан шувууд шүү дээ
Өвөөг амьдад болдог л байсан намар шүү дээ
Өвөөг сэрүүнд ирдэг л байсан улирал шүү дээ
Ямар хоосон, яасан хүйтэн намар вэ...
Цаана нь өвөл байна, царамын буга өлдөм
Хавар байна, харин хүү нь ганцаархнаа байна
Хат суух яагаа ч үгүй байна
Хайруу цагийн нулимс зүүдэнд ч байна
Таныг онголсон газар эдгэж байна
Таныг санасан сэтгэл эмхрэхгүй их л удах нь дээ...