Saturday, September 8, 2012

цээжний гүнд нэгэн зүйл шархиран урагдаж


 Одоо л чиний тухай, хамгийн сүүлчийн удаа
орон дотроо гашуунаар мэгшин дурсах минь
олон, олон манан хөлд тээглэн орооцолдож
орой намрын бороо орчлонгоор дүүрэн зүсрэх мэт байна. 
Цантсан мөчирүүд шаргал цасаа сэгсрэх шиг
цээжний гүнд нэгэн зүйл шархиран урагдаж
чи сэтгэлд минь 
будант тэнгэр шиг л хэл чимээгүй оршино...

2012.07.15