Saturday, June 30, 2012

ЖОН ЛЕННОН



Эдуард Лимонов
Тvvнийг алагдсан тухай Парист байхад минь хуучин эхнэр Ромоос утасдан хэлснийг санаж байна. "Унтаж байгаа юм уу. Босооч, Жон Ленноныг алчихжээ" гэж хэлж билээ. Энэ чинь надад хамаагvй гэхэд "Бvхэл бvтэн vе шvтээнээ алдчихаад байна шvv дээ" гэж тэр зvтгэв. Тэгэхэд нь би уурлаж "Мєнгєнд хутгалдсан, ажилчдын шуналтай хvvхдvvдийн "битлз"-ийг тэсвэрлэж чаддаггvй. Алаа л биз, ингэснээрээ тvvнийг новшийн єтлєлтєєс аварсан юм биш vv. Бас нэгэн тэтгэврийн хєгшин дуучин агаар хордуулахаа больж. Цаад залууд нь баяр хvргэмээр юм" гэв. Эхнэр маань "Лимонов чи Жонд атаархаж байна" гэлээ. Энэ бол 1980 оны євєл байлаа.

"Битлз"-ийн тvvх нь єєрєє бохир. Тэд бол хэрэг дээрээ, шоу бизнесийнхэн тухайн vеийн хєгжмийн олон тєрлийн урсгал хэлбэрээс сонгон авч ашигласан ердийн дунджууд байлаа. Энэ нь тун аюул багатай дундаж. Зєвлєлтєд бол "Уянгын дєрвєл" гэж нэрлэгдээд явж л байх хамтлаг. Уянгын дєрвєл шулганаж, наадаж, хєвсгєр vсээ сэгсэгнvvлж, бєхєлзєн тонголзож, дундаж хєдєлгєєн, дундаж хоолойг vзvvлж, гаргаж байв. "Битлзийнхэн" хэзээ ч эр хvмvvс шиг доргицгоодоггvй байсныг анхаараарай. Дундаж vзvvлэлт. Тэд бvхэнд таалагдана. Єєрийн vеийнхэндээ хєгжмийн хувьд энгийн, дууны хувьд тэрс юмгvй байдлаараа, зvvнтнvvдэд болохоор ажилчдын хєвгvvд "жинхэнэ пролетарийн" урлаг л хийж байна шvv дээ гэх маягаар харин консерваторууд ямар ч хийрхэл, доргион байхгvй нам гvм байдлаараа нийцэж байв.

Тэгээд залуус хоёр хоёрын дєрєв гэх маягийн дахилт дуулсаар дэлхийг тойров. Мєнгийг амархаан хvvдийлцгээв. Пянз vйлдвэрлэгчид ч сэтгэл хангалуун байв. Учир нь эдгээр дундчууд маш их мєнгє оруулж байсан юм. "Битлзийг" талархагч сvрэгт би нийлдэггvй байв. "Sex Pistols" болон "Clash" гарч иртэл би Элвис Прэсли хийгээд Зєвлєлтийн цэргийн ансамблиар аргацааж цагаа хvлээж байсан юм. Тэгээд тэднийг гарч ирмэгц "Энэ чинь л миний хєгжим байна" гэж єєртєє хэлсэн билээ. Миний хувьд хєгжмєєс, ер нь урлагаас эмгэнэл, нийгмийг доргиосон єдєєн хатгалт, дотоод тэсрэлтийн vзэгдлийг хvсдэг. "Битлз"-д энэ бvгд байхгvй. Тэдний ертєнц нь баян айлын хvvхдийн унтлагын єрєє шиг нэг тийм ягаан, цэнхэр хєгжилтэй єнгєтэй. Тиймээс би Чапмэнийг сонгож, Жоны эсрэг байдаг билээ.

Тvvний япон хvvхэн нь том хамарт Жоноосоо бvр дор тэнэг эмгэн. Найз нєхєд болон танилуудынх нь дурсамжаас vзвэл, Йоко Жонд сексийн таашаал єгдєг байжээ. Тvvний таашаал нь парисын цатгалан хєвгvvд Сэн Дэнийн гудамжинд очиж хvртдэг шиг тийм нэг онцгой байсан бололтой. Би ээж нарыг хvсэх тухай ярьж байна. Сэн Дэнид надад нэгэн чавганцыг харуулсан бєгєєд тvvнийг бvр хиймэл хєлтэй гэсэн шиг санана. Ливерпулийн ажилчин гэр бvлvvдийг єдєж, тэр Йокотойгоо єєрсдийн тослог нvцгэн биесийн зургаа татуулах дуртай байв. Йокотой учраад тэр аз жаргалаа олсон нь тодорхой. Тэр vеийг хvртэл англи охид тvvний сэтгэлийг хангаж байсангvй.

Хєнжлийн аз жаргалыг эдлэхэд тvvнд богино хєлтэй туранхай, олон эгч япон ээж хэрэгтэй байжээ. Тэр бvсгvй олон саяыг эзэмшээд сэтгэл нь тайтгарсан бєгєєд vvнд нь Чапмэн хvссэн хvсээгvй гap бие оролцсон билээ. Хvvхний хувьд хамгийн ухаалаг алхам бол Чапмэнтэй гэрлэх явдал. Харин нєгєєх нь ээлжиндээ Йокотой гэрлэх байхсан. Эртний сайхан цагт Битлзvvдээс ємнє, киновидео бичлэг хуурцаг, пянз ч байгаагvй vед урлагийн бvх хог шаар цаг хугацааны ангал руу хаягдаж арилдаг байв. Хойч vеийнхэн бидэнд тухайн vеийн мэргэжилтнvvдийн сонгосон болон жинхэнэ олныг гайхшруулсан нь дамжиж ирдэг байж. Єнєє vед тэр хог арилж алга болохгvй хvссэн хvсээгvй элдвийн диск, бичлэг хэлбэрээр овоорсоор байна.

Тиймээс хvн тєрєлхтний ой ухаанаас Жон Ленноныг авч хаях амаргvй. "Мєнгєний тухай баячуудаас илvv мєрєєддєг цорын ганц анги бий. Тэр нь ядуус юм" гэж Ленноны нутаг нэгт Оскар Уайльд ухаалгаар дvгнэсэн байдаг. Ливерпvлийн ховдог хєвгvvдээс vлдэж хоцорснууд нь олон олон гэрлэлтээсээ єч тєчнєєн ач гучтай болжээ. Тэдний авьяас чадалгvй хvvхдvvд солгой хоолойгоор дуулцгааж, хэвлэлээр буруу, зєвгvй бурцгааж байна. Энэхvv магтаалд бялдсан "цохнууд" бидэнд єєрсдийгєє авчраад нялчихжээ. Дээр нь энэ гэр бvлvvдийн хvvхэд цохнууд ч гэсэн. Тэд болон тэдний амжилтын vзэгдэл нь 60-аад оны бvх дэлхийн залуусын хувьсгалын дэвсгэр дээр єрнєснийг хэлэх хэрэгтэй.

1968 онд болсон Прагийн оюутны бослого, Парисын оюутны vймээн, болон Герман дахь хєдєлгєєн, Калифорноос эхлэн бvх дэлхийг хамарсан "хиппи"-ийн хєдєлгєєний тvрхрэлт нєлєєлсєн нь гарцаагvй. Залуучуудын соёлын тэсрэлт болон оюутнуудын хєдєлгєєний оч нь гайхалтай боловч Европоос бус харин хятадаас гарсан билээ. Тэнд Агуу их залуурч Маогийн уриагаар хэдэн арван сая оюутан сурагчид улаан тvшмэдvvдийн эсрэг гap далайсан билээ. Мао шинэ коммунист хvнд сурталтнуудыг ховх цохихыг хvссэн. Улаан хамгаалагчид барууныхныг шоконд оруулсан юм. Хятадын бургилсан залуусын гэрэл зураг барууны зурагт, сонинуудын нvvрнээс салахгvй байв. Тийнхvv усны эргvvлэг шиг хятад залуусын хєдєлгєєн европыг хуйлруулж оюутнуудыг хєдєлгєсєн. Дууриах нєлєє vйлчилсэн хэрэг.
 
Энэ залуус руу хандсан дэлхийн анхаарал нь "Битлзийг" тойроогvй. Залуусын хєдєлгєєний vр шимийг завшигчид тэд одоо ч завшсаар байна. Хэрвээ 1985 онд Майкл Жэксон Битлзийн дуунуудын эрхийг 50.сая доллараар авч байсан бол хориод жилийн дараа Пол Маккартни тvvнд 700 саяыг санал болгоод байна. Авьяас чадалгvй хvний сvрэг єєрсдийн євснєєс ялгаагvй vлбэгэр амьдралаа чимэхийн тул бас хєгжмийн шуугиан чимээ хэрэгтэй гэнэ. "Битлз" нэртэй хєгжмийн шуугианы багц маш их эрэлттэй байна. Марк Чапмэнд баярлалаа. Шударга ёсоор бол энэ 700 саяын хагас нь тvvнд очих ёстой. Чапмэний сумгvйгээр "Битлз"-ийн тvvх ийм удаан vргэлжлэхгvйсэн.


Оросын тэрс vзэлт зохиолч Эдуард Лимонов: "Бадрангуй суутнууд" ном
Орчуулгч: Б.Одгэрэл