Tuesday, June 12, 2012

ЗОВЛОНГОО ХУВААЛЦАХ ГЭЖ ШҮЛЭГ БИЧНЭ

Зүрхэн дотор минь 
цохилсоор байгаад зүрх болчихсон
зөндөө олон хүмүүсээс
шүлгэн дотор минь бичигдсээр байгаад
шүлэг болчихсон нь ганцхан чи юм.
Амь халуун судлаар минь
одоо ч лугшисаар л байгаа
амьдрал юм чи миний.