Thursday, May 24, 2012

ЦАГ ХУГАЦААНЫ МОДОН ШАТАН ДЭЭР ГАНЦААР ЗОГСОХ УЙ

Гэрлэн бүрхүүлтэй хотын таазнаас 
гунигтай бороо хүйтнээр зүсэрхэд
ирэх хөлийн чинь чимээг догдлон чагнадаг байсан
итгэл хайрын модон шатыг
эвдлэн шатаагаад дулаацмаар санагдах юм
зөрөх сахиулсан тэнгэрүүд даанч үүнийг зөвшөөрөхгүй
зүрх чинь өөр нэгний өмч болсныг хэзээ ч надад тэд хэлэхгүй
хагацал гэдэг цөлөлгөндөө үүрд биднийг шийтгэсэн
хорвоогийн ариун үнэнтэй шимшрэн эвлэрхээс хэтрэхгүй.