Thursday, May 10, 2012

Яруу найрагчийн дурлал


Солиотой дуу шиг наддаа чи сонгодог дурласан
Солиотой хэтийдсэн дурлалыг бурхад ч тэвчээгүй
Надаас өөр, чамаас өөр чи бид хоёр
Надаас бас чамаас хаа нэг тийшээ зугтаасан
Солиотой сүйт бүсгүй хаягдсан шүтээн мэт
Солиорол дүүрэн шатаж  эмгэг уйг олсон
Гагц зүрх, зүрх
Гагцаар дүрэлзэн улайдаж эмнэг халуун цохилоход
Тэвчиж чадахгүй сэтгэлийн сүм нь
Тавьж явуулаач!...хэмээн
Тавьж явуулаач!  хэмээн
Тарчилал дүүрэн тэлчилсээр.