Monday, April 23, 2012

ГЭРЭЛ ТЭЭГЧ

Ухаанд минь бурхан
шүлгийн мөр гэнэтхэн шивнэх шиг,
Увидас шингэсэн уруулаараа
"хайртай" гэж итгэлгүйхэн чи хэлэх шиг,
Тамирдсан, эцсэн моддын мөчир дээр
туяа татуулан бороо дуслах шиг,
Амьдрал гэдэг олон, олон үнэт агшинуудын
нэгээхэн чөлөөнд
Алган дээр минь ирж буугаад
хормын төдийд хайлсан
хаврын цас шиг гэрэл тээгч минь.