Friday, April 27, 2012

ANTISEXUS





Хамаг сайхныг чинь арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасаар би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна.

Хүршгүй сайхныг чинь эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод байна.

Гэрэл гэгээг чинь халхалчихаж мэдэх шөнөөс
Гэлэмсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн алтан жимсийг бусдад тэсгэлгүй хазуулсан байна.

2000.