Friday, January 20, 2012

Бурхан үргэлж чамтай хамт алхдаг Блогоос Copy хийв

 * * *
Ийм гунигтай амьдралд итгэж амжаагүй чи минь,
Итгэхдээ ч бас тэсгэлгүй инээнэ дээ,  
Энэ бүх даажигнал, зүггүйтэл, инээдийг   
Хүндлэл мэт хүлээн авахдаа ч, зүрх чичрэн зогссон би
Ай, гэгээрэлт харанхуйн эзэн минь
Танхилхан, гэнэн, евагийн охин
Өдийд, тайвшралын ордон руу түүнтэй алхах
Яг л тохирох цаг сан,  
Алгаараа агаарт юуг ч юм бэ илбэн зогсох нь
Ариухан цасны гялбааг эрэн тэмтрэх мэт,
Ийм гунигтай амьдралд итгэж амжаагүй чи минь,
Итгэхдээ ч бас тэсгэлгүй инээнэ дээ,


* * *
Нэг хэвэнд цутгасан юм шиг 
Нэр нь хүртэл ижилхэн өдүүдийн
Хэвийг нь эвдвэл жаргалтай болно гэж итгэсэн
Хэврэгхэн залуу нас минь эндээс эхэлж байна
Хэсэг шувууд тэнгэрт ниссээр тэндээ царцах шиг
Хэзээ ч хэлэхгүй гэсэн үг хоолой даван зангирч 
Амьсгалах бүрт минь хөөргөн буулгах, хөөргөн буулгах 
Ариун шившлэгт нэгэн дууг удаан удаан аялсаар
Будрах цас, шиврэх борооноос
Бурхны нүдийг хайн зогссоор
Тэнгэрээс юу ч ирэхгүйд итгэсэн
Тэнэгхэн залуу нас минь эндээс эхэлж байна