Monday, October 10, 2011

эмгэнэлийн хөрөг

энэ дотор дүрэлзэн шатах хайр итгэл, ариун ганцаардал
эхлээд чиний сэтгэлийн доторх сэтгэлийг шатаасан
чамайг өвтгөсөн амьдарлын
чичирч мөстсөн хүйтэн алга түүнийг унтраасан.
дараа нь моддыг шатаасан,
моддын чөлөөнд унасан нарны тусгал чиний
миний уруулыг дулаацуулсан
мансуурал, бас дахин мансуурлыг шатаасан
дур тавилт шиг түүний дараах
дүр эсгэсэн хуурамч энхрийлэл мэт амьдрал
маргааш нь түүнийг дахиад л үгүйсгэсэн.
төгсгөлд нь зүрхийг шатаасан
түрүүчийнхээсээ хүчтэй дүрэлзсэн,
тэгсэн ч гэсэн амьдрал түүнийг
тэнд бидний мөрөөдөж байснаас
илүү гэнэнээр няцааж чадсан.
эцэст нь чи бидний галдан шатаасан
эвдлэн сүйтгэсэн цаг хугацааг цагаатгаж
эцэс төгсгөлгүй дагжин чичирсэн,
итгэмээргүй сул дорой нулимс
энд миний цээжин дотор сад тавин дэлбэрсэн.