Tuesday, October 4, 2011

* * * *

Хэрчигдсэн бугуйнаас урсах цус шиг
хэзээ ч төсөөлж байгаагүй
энэрэнгүй өвдөлтийг
хэн ч биш ганцхан тэр л
хатаж өгөршсөн зүрхэнд
хадаас мэт зоож үлдээсэн.
тэсэж гарамгүй хэрцгий тамллыг ч
тэвчин хүлцэх сүүлчийн итгэл нь  чи болсон.