Monday, September 26, 2011

А.Урантогос-д

Би өөрийгөө үхэхээр үхмээр байна.
Одоо би амьдарна. С.Анудар



илч гэрлээрээ чи намайг цэцэгчин шиг
хайрлан усалж энд байх, чиний дэргэд байх надад
эхийн хэвлийд байгаа юм шиг л айх аюулгүй
дулаахан санагдах болсон.
хар нүх эсвэл цус сорогч шиг намайг
хайрт чамаас минь цацрах ер бусын эрчимлэг хүч
ертөнцийн өдөр хоногуудыг гэрэлт нүдээр
хардаг болгосон.
заримдаа амьдрал яг л далай шиг, түүний
ёроол шиг хоосон харанхуй, ямарч өршөөлгүй
дагжин чичирмээр хүйтэн санагддаг. тийм үед
зах хязгааргүйн гүнд живж яваа надад
амьсгалах агаар, хүчилтөрөгч, амьдарлын мандалд
сэлж гараад эргийн зөөлөн элсэн дээр мөрөө
үлдээх итгэл найдвар минь чи гэдэгт эргэлздэггүй.
гэхдээ хайрт минь гэрэл гэгээ, энэ амьдрал
зовлон жаргал, үг хийгээд түүний тухай
ойлголт, яруу найраг,  хайр дурлал, ганцаардал
ариун байдал, энэ бүхэн бол ердөө л чи юм.