Sunday, September 25, 2011

Чамд хайртай архичдын бяцхан хот

Чамтай холбоотой энэ амьдрал, хуучирсан байшингууд
Чамтай холбоотой яруу найраг, жаргалтай мансуурлууд
Чамтай холбоотой үрчлээтсэн цамц, зөөлөн салхинууд
Чамтай холбоотой мартмааргүй дурсамж, үйл явдалууд
Чамтай холбоотой хүүхдийн цэцэрлэг, амьдарлын модод
Чамтай холбоотой аарцтай мөхөөлдөс, шөнийн галт тэрэг
Чамтай холбоотой орцны шат, тамхины утаанууд
Чамтай холбоотой сүмийн саравч, сэрмээргүй зүүднүүд
Чамтай холбоотой миний сэтгэл, тэдний нүд
Чамд хайртай архичдын бяцхан хот.