Sunday, August 7, 2011

сайн дураараа эндээс явсан сайн найзынхаа гэгээн дурсгалд зориулав




хайр сэтгэлийг эндхийн хүмүүс нэг  удаа хэрэглээд хаядаг
бэлгэвчтэй төстэй зүйл гэж боддогоос ч долоон дор
хэтэвчтэй зоосных нь нимгэн зузаанас шалтгаалж
хүмүүстэй тохируулж харьцдаг хятад эзэнтэй цэнгээний газар
цалингаа авсан эр нөхрүүд нь мал болтолоо архидаад
хар шөнөөр гэртээ ирж, ханын цагаа чулуудан
аяга тавгаа хагалахад сэтгэл түгшсэн эхнэрүүд нь
сэргийлэх дуудаж эрүүлжүүлэхэд өгөөд
маргааш өглөө нь авгай нар мөнгө төлж  нөхрүүдээ
чөлөөлөх шиг мөдхөн эндээс хэн нэгэн өөрсдийг нь
ирж авах өдөрийг хоног тоолон хүлээх асрамжийн газрын
хөгшчүүлийн нарлаж суудаг модон сандал дээр түр
зүүрмэглэсэн ахмад дайчин хар дарсан зүүднээсээ
гэнэт сэрэх мэт хотын дээгүүр элээ нисэхэд
халуун хөлсөө асгартал сүүдэрнийх нь араас хөөцөлдөж
хамгаас өрсөж элээний сүүдрийг онож гишгэсэн хүүхдийн
хайртай  хүсэл нь биелэнэ гэж итгэдэг байсан бидний бага нас
цаг хугацааны гэрэл зургийн хальсанд гэрэл цохилгүй
үлдсэн  эсэхийг шалгаж үзэхээр нөгөө ертөнц рүү  чамайг
одсон гэдэгт найзууд чинь найзууд чинь одоо ч итгэсээр байгаа