Friday, July 8, 2011

хөдлөх сэтгэлийн тухай нэгэн шүлэг

ховор сайхан номнуудтай
хундага тулган шүлэг ярилцаж
үлгэр уншиж, цэцэг услаад
үүд хаалгаа цөмийг нь түгжээд
үүрд тэндээ байгаад л баймаар
үхлийн дараах ахуй шиг зүүдэнд
харанхуйн цаадах харанхуйд
амьдран суугч гэрэл тээгч минь
хаанаас ч юм гэнэтхэн
сахиулсан мэт нисэн ирээд
өвлийн тэнгэрт царцсан
борооны гомдол шиг нүдээрээ
өмнөөс гийх үүр шиг
туяа цацруулан мишээхэд
өвдөлт мэт хайр өр зүрхийг
чичин өндөлзүүлж
хэцэн дээр тохсон бороотой цамц
хэн нэгэн дуу алдах мэт салхинд
учир зүггүй уйлан дэрвэх шиг
сэтгэл хөдлөнө...