эргэж буухгүй салхи юм би
намайг ойлгохгүй намарыг
хавар хэмээх шиг
намайг танихгүй чиний
насаараа хүлээх хүлээлт юм би

 * * * *
одоо би чинийхээ сэтгэлд
онголж, тоосонд дарагдсан бунхан мэт хоосон
хоосон үлдсэн байна, гэлээ ч
хуучруулж чадаагүй зүрх минь энэ үнэнд итгэхгүй байна
дуулсан амь бүхнийхээ эм нүдээр
дурласан хатан хаан үл цавчлан ширтсээр байна
учирч хайрласан тунгалаг шүлэгчийг
усан дүрээр дэмий тольдож, хий цөхрөн хүлээсээр л байна