Monday, July 4, 2011

...амгалан гэнэн, сэтгэл татам энхрийхэн дүрийг

Арван хоёртой үзэгслэнт охин
бороо туучилан гүйж одох шиг
Ай, энэ амьдарлын амгалан, гэнэн,
сэтгэл татам энхрийхэн дүрийг
Амьсгал татах сүүлчийнхээ хором хүртэл
Магтан дуулж шүлэглэсээр л байх залуу яруу найрагчийн
Зовлонт шаналлын хаа нэгэнтээ сувдран гялтаганах
Үй олон нулимсны үнэт дусал бүхэнд
Зүрх шиг л цохилох хайрт чи минь...