Wednesday, June 29, 2011

...ахин дахин хайрлах хүсэл

үгнээс минь гуниг бороо шиг дусалж
үхэх хүсэл хүзүүгээр эрчлэгдэн зангирах
амьдрал мөнхийн зүүдэнд минь
аянгын гялбаа шиг хоромхон гэрэлтсэн
аянгын гялбаа шиг чамайгаа
ахин дахин хайрлах хүсэл
арилсан борооны үнэр шиг л
ертөнцөд нэл түгнэ...