Thursday, June 30, 2011

"Дархан-50"-ийн шилдэг бүтээл тодорлоо

Монголын утга зохиол дахь шинэ чиг хандлагийг дэмжих зорилгоор зохиолч, яруу найрагчдын дунд зарласан "Дархан-50" тууж, яруу найргийн номын шалгаруулалтын дүн гарлаа. Уг уралдаанд хот, хөдөөгийн 30 орчим уран бүтээлч оролцож 13 тууж, бие даасан яруу найргийн ном сойв. Туужийн төрөлд С.Пүрэвийн "Лариса түрүүч хоёр" тэргүүлж Ш.Сүрэнхорын "Ам Жаажаа" удаалсан бол бие даасан яруу найргийн номд М.Уянсүхийн "Чиний ном-3" магнайлж, Н.Шоопорын "Цаглашгүй тойрог" аман хүзүүджээ. Шагналыг аймгийн Засаг дарга болон Иргэдийн хурльш дарга нар гардуулсан байна. Уралдаанд ирсэн бүтээлийг эмхтгэж, "Дархан-50" шилдэг бүтээлийн ном болгон хэвлүүлж олны хүртээл болгох ажээ.