Wednesday, May 4, 2011

гэхдээ тэр жинхэнэ илбэчин.

цаг хугацаа бол илбэчин
гэхдээ тэр жинхэнэ илбэчин.
энэ амьдрал бүхэлдээ
түүний зохиосон илбийн үзүүлбэрүүд.
чадварлаг тэр илбэчин
чамайг ховсдож унтуулаад
зүрх сэтгэлийг чинь
байлдан дагуулсан
нэгэн бүсгүйн дүрээр
зүүд нойронд чинь
нууц ажилтан шиг
нэвтэрч орох болно.
хамгийн нандин бүхнийг чинь
нэг нэгээр нь сэмхэн хулгайлж дуусаад
хар дарсан төгсгөлгүй зүүднээс чинь
хашгирч сэрээх цаг
хугацаа бол илбэчин.
гэхдээ тэр жинхэнэ илбэчин.