Wednesday, April 27, 2011

дүүдээ зориулж бичсэн...

* * * * *
хүүхэлдэйний зүрх хүртэл
хүний зүрх шиг цохилоод эхэлдэг
хүүхэлдэйний сэтгэл хүртэл
хүний сэтгэл шиг догдлоод байдаг
хүүхэлдэйний уруул хүртэл
хүүхдийн уруул шиг өмөлздөг
чиний ариун дэлгээтэй алган дээр...

2008.04.20


* * * * *
хуудас нь урагдаад хатаж хорчийсон цаг
хугацааны хүүхэд үеийн өдрийн тэмдэглэлээс
чиний сэтгэлийг олж уншаад
халуун хөнжилдөө тайван нойрсох
хаврын өглөөг сэрээж
тахиан дуу донгодож зүрхлэхгүй.

2009.10.08