Saturday, April 23, 2011

уй гуниглант Сапфо-доо

гунигт шүлэг мэт уруулнаас тань
бүхнээс гэрэлтэй үгс цацардаг
гагцхүү тэр л улигт зүүдэнд
баяртай ч гэж хэлэлгүйгээр
бүгдээс залхсан нар шиг чи минь
бүрэнхийд уусан жаргаж одоход
амьд халуун догдлол
атгасан гар сулхан дэлгэдэж
жаргалтай зүрхний хэлтэрхийнүүд
гомдол болон дуслаж
газар унан цурхирахдаа
өргөст нэгэн цэцэгийн
ганцаардлыг хэзээ ч услахгүй...

2011.04.24