Wednesday, March 23, 2011

Эзра Паунд: Франческа



Чи гартаа цэцэгс барьсаар
Шөнийн гүнээс гарч ирсэн, одоо харин
Өөрийнхөө тухай хов жив,
Хүмүүсийн төөрөгдлөөс
Хүрээд л ирнэ.

Тэд чиний нэрийг
Эгэл жирийн газруудад дуудаж явахад
Эрхэм, дээд зүйлсийн дунд чамайг харсан би
Эгдүүцэж байсан.

Энэ ертөнц амь тавьсан навчис шиг хатаж,
Давалгаа бодолд минь шуугих ёстой
Эсвэл багваахай цэцгийн буурцаг шиг
Замхарваас зохилтой.
Тэгсэн цагт л чамтай би
Дахиад ганцаараа байхад чинь учирна.


“Хүн чанар” түүврээс
1920 он
Орчуулсан: Г.Лхагвадулам