Monday, March 14, 2011

өчигдөр...

2011. 3.13. 14 цаг 14 минут
22-н товчоогоор хотруу орж ирэх үед хүйтэн атуусанд чичирч  суухдаа бодсон бодол:
"-Хэн ч чамайг тосохгүй энэ хотод хэрэгтэй хүн чи мөн үү?"
2011.3.13.22 цаг 22 минут
Харанхуй гудамжаар тамхи сорон алхаж явахад минь хашааны буланд отож зогсоод өмнөөс боргох золбин нохой ч байхгүйг олж мэдээд ууц, нуруу хоёр маань углуургаараа салан унах шиг л мэдрэмж төрсөн өчигдөр...

2011. 3.13. 15цаг 15 минут
Хашааныхаа хаалгаар орж явахдаа угаадас+хайлсан цас= хөлдүү мөсөн дээр гальтирч унасан гандан буурахгүй араг улаан хонгор өмднийхөө шороог гөвж зогсохдоо бодсон бодол:
-Шатрын нүүдэл шиг үүлс нь цаашаа наашаа зөрөлдсөн энэ хотод халаасан дахь мөнгө  хаанаа ч хүрэхгүй нь харамсалтай ...

2011.3.13.19цаг 19 минут
Начин, баяраа хоёрыг гурван давхарт нь мурьжихаад нэг л итгэлтэйгээр гэрийн зүг гэлдэрч явахад минь хэрэг болгож араас утасдсан Хүрлээ /хүрлээ чамайгдаа/ “хүрээд ир титаникт хамтдаа зуу татая” гэж хэлэхэд нь атууснаас бууж гүйгээд 12-г хуваах нь 4н минутад амжиж очоод сууж байтал /титаникт/ архинд дуртай хоёр найз минь мөрдөж мөшигсөөр ар араасаа цувралдан орж ирчээд бүлтийтэл өмнөөс хараад суугаад байхад нь ч халбага пийв, хундага зуун граам аваад өгчих чадалгүй халамжийн амьдарлаа бодоод урам, хүсэл хоёр минь уугиж байсан гал руу ус цацах шиг л унтарсан өчигдөр...