Wednesday, March 9, 2011

үнээ, малтай холбоотой үнэн тасархай шүлгүүд...

 ***
хашаан дээр минь
шаазгай сууж
хаврын тухай
дуу дуулна.
хэдэн болжмор
таван хэрээ
хичнээн сайхан
хоршино вэ?

***
хөөрхөн түүний
гараас цацрах
хөхрөлдөх усны
нүдийг ээ...


***
үнээдийн хоодонд
инээлдэх өвс
өвөл болоод
зуны тухай дуулна.

***
Г.Лхагвадуламд

амьдрал.  
нэг дусал
хоёр дусал
гурван дусал...


***
1.
үнээ навчис түүнэ
морь навчис түүнэ
өвлийг бид гурав
ширхэг, ширхэгээр түүнэ

2.
үнээ навчис түүнэ
морь навчис түүнэ
өвлийг тэжээх гэж бид гурав
өдөр бүхэн навч түүнэ.


***
хэдэн бараан шувууд
хээлтэй байхаа хөөрхий
хүдэр минь чи тэднээс
хүнсээ битгий харамлаарай.


***
чиний балаар би бичиж байна
чиний бал чамтай адилхан бал юм.
чамаар би бичиж байна.


***
үнээнд морь
цэцэг өгч байна
"үнэр нь сайхан
зөөлөн юмаа" ид гэж байна


/"үл осолдохуйн хязгаар" 2009 УБ/ номоос дээжлэн хүргэв...