Tuesday, March 8, 2011

Бидний хувь тавилан, зам жимийг, хэн нэгэн бурхан биш бид өөрсдийн зүрх сэтгэл, итгэл үнэмшил, яруу найраг бичдэг тэр мутраараа бүтээдэг...

яруу найрагч гэж нэрийг чинь үрдээ хэлнэ.
                                                               А.У
"үхэн үхтэлээ хамт байна" гэж хэлхэд чинь
үнэмшиж итгэсэн хонгор насаа
үүдэн дээрээ цэцэг шиг орхиод
үүлний цаана, түүний цаана байдаг
үлэмж гунигтай нэгэн од шиг 
гэрэлтэн унтархаар 
харанхуй цээжнийхээ гүнрүү би
сүүдрээ чирэн алхаж орлоо
ХАЙРТ МИНЬ
Амарбаясагалант -2011-03-05