Thursday, February 10, 2011

дууны шүлэг













удахгүй мэндлэх хүү эсвэл охиндоо нэр
бодон алхаж яваа сайн анддаа зориулав...

хагархай цонхоор нь
салхи сэвэлзэх
хаягдаж, хуучирсан 
модон байшин шиг бие минь.
дусаал гоожидог тэр байшингийн
дээврийн цаас бол миний сэтгэл.
нугас нь зэвэрсэн ногоон хаалганы
цоо шинэхэн бариул нь 
цохилох зүрх минь билээ.
харин чи минь
тэр байшинд 
хамаг амьдарлаа зориулж
нэг насаараа оршин суухаар
хаалганы минь бариулыг
итгэлтэй татсан тэр өдрөөс 
хорвоогийн хамгийн дулаахан 
байшин болсон би.

хөтөл хот 2009.6.29