Wednesday, November 3, 2010

Хэзээ нэгэн цагт єєрийгєє галзуу шvлэг бичнэ гэж боддог

Би эмээ дээрээ єссєн. Манай ээж, аав хоёр Хэнтийн Бэрхийн уурхайд амьдардаг байлаа. Уурхайчид эрт тэтгэвэрт гардаг шvv дээ. Тэтгэвэртээ гараад аав уурхайн тэсэрч дэлбэрдэг агуулахын манаач хийж байсан. Би аав дээрээ очиж их хононо. Очиж хоноход Оросын хог гээд томоо хогийн цэг байх. 2000 орчим орос мэргэжилтэн байсан. Хогон дээр Оросын ном сэтгvvл асар их байна. Vvнийг тvvнэ. Ингэж яваад Бродскийн шvлгийг хогон дээрээс олж уншиж байлаа.
                     * * * * * * * * *
Манай Нямаа багш сургахдаа “Єдєрт таван шvлэг бичиж бай” гэсэн. Маргааш нь зургаан шvлэг бич гэнэ. Заримдаа би єдєрт 20 шvлэг бичиж байсан. 8-р анги тєгссєний дараа Л.Нямаа багш маань “Чамд мэддэг чаддаг бvгдээ заалаа. Одоо єєр хvнд шавь оруулна аа” гээд Нямбуугийн Нямдорж гэдэг яруу найрагчид шавь оруулсан.         
                          * * * * * * * * * * *
    Ану  ”Хангай” дээрээс нисээгvй ш дээ. Хvмvvс тэгж ярьдаг юм. Хvvхдийн 100-гийн урд байдаг хоёр 12 давхар байшингийн нэгнээс. Дээвэр дээр тоглож байсан хvvхдvvд хvн унасан байна гэж цагдаад хэлсэн байсан. Сонсоход vнэхээр хэцvv байсан. Тийм юм болно гэж бодоогvй. Тийм явдал болдгийн урьд єдєр би “Нисванис”-ийн Энх-Амгаланг танилцуулсан. Тэр vед приставка ховор байсан. Гэрт нь “Креатор” хамтлагийн тоглолтын бичлэг vзсэн. Тэгээд нєгєєдєр уулзацгаая гээд салцгаасан. Тэгсэн гэрийхэн нь “ алга болчихлоо” гэж утасдсан. Бид нар баахан явж хайгаад олоогvй.
                               * * * * * * * * * * * *
Анудар зорилготой байсан. Гэхдээ vхнэ гэдэг нь нэг тєрлийн зорилго ч байсан юм бил vv.                
                              * * * * * * * *  * * *

Ирэх он жилvvд Төрбат, Хулан нарыг ямар шvлэг бичиж байсныг шvvх биз. Тэд бол vнэхээр яруу найргийн vнэлэмжгvй шvлэг бичдэг. Энэ хоёр хvний шvлгийг яруу найраг биш гэж ойлгодог.
                             * * * * * * * * * *

vргэлжилсэн vгийн авангард зохиолч Анударь, Мөнхбаяр бид гурав рок хөгжим их сонсдог байлаа. 1990-ээд онд барууны хамтлагуудыг шимтэн сонсч байгаад ер нь Монголд яагаад ийм хамтлаг байж болохгvй гэж хэмээн ярилцсан юм. Анударь маань одоо тэнгэрийн оронд бий л дээ. Бид гурвын л санаа. Тvvнээс биш “Харанга”, “Хурд”-ыг рок хамтлаг гэж vздэггvй. Жинхэнэ vзэл бодолтой, өнгө төрхтэй рок хамтлаг бол Монголд “Нисванис”, “Аясын салхи” л байна.
                               * * * * * * * * *
-Хэзээ нэгэн цагт өөрийгөө галзуу шvлэг бичнэ гэж боддог. Одоо бол санаанд хvрэх, сэтгэл ханах шvлэг надад vнэхээр алга.



 -Евгений Рейн...Энэ хvний яруу найргийн юу нь єєрийг тань соронзон адил татсан бэ?
-Еврей нар их сонин хvмvvс ш дээ. Ухаантай, зальтай, сэргэлэн. Манай багш бол их сэргэлэн хvн дээ. 78 настай хvн гэхэд сургуулийн гуанзанд охид эргvvлчихсэн явж байна. Эмэгтэй багш нарыг эргvvлчихсэн явж байна. Архи дарс тун бага хэмжээгээр ууна. “Та нар нэг банк пиво авч байхаар нэг сайхан ном худалдаж авч байгаач. Банк пивийг уугаад лаазыг нь хаяна. Ном бол байж л байна” гэж ярьдаг. Номын дэлгvvрт байнга зогсож байна. Их гоё хvн л дээ. Их ухаалаг.
Социализм нурахад Р.Чойном алдаршаад Тєрийн шагналаар нэхэн шагнагддаг шиг єєрчлєн байгуулалтын vе эхлэхэд Бродский, нар алдаршаад гараад ирсэн. Vзэл бодолдоо асар vнэнч байсан хvмvvс. Анхны номоо 50 жил гаргахгvй явна гэдэг том чанар шvv. Тэр хvн єєр зам мєр хєєж болох л байсан шvv дээ. Нєхєр єєрєє Ленинградын Технологийн их сургууль тєгссєн инженер мэргэжилтэй хvн. Тэгэхэд яруу найрагтаа vнэнч явсаар єдгєє 78 нас хvрчихсэн сэргэлэн цовоо гvйж л байна.
Манай багш сайхан хvн. Надаас байнга мєнгє зээлнэ. “Галсаа мєнгє байна уу? Багш нь энд нэг гоё ном харчихлаа” гэнэ. Сургуулийн киоскт номын дэлгvvр байдаг. “Энд янзтай гоё ном ирчихэж” гээд зогсож байна. Ном их vнэтэй. Наад зах нь 80 рубль. Би ч гэсэн номын дэлгvvрт ороход арааны шvлс асгараад зогсчихно шvv дээ.
-Зээлсэн мєнгєє эргvvлж єгєх vv?
-Єгєхгvй єгєхгvй. Намайг тєгсєх vеэр ээж, эхнэр, хvvхэд маань ирчихсэн байсан. Сургууль дээр багштай тааралдаад хамт авахуулсан зураг хvртэл бий. Багш авгай, хvvхдээс холдуулаад хэлж байгаа юм. “Багшдаа 500 рубль зээлчих. Багш нь ном авах гэсэн юм. Багш нь нєгєєдєр єгье” гэсэн. Би маргааш явна гэдгээ багшид хэлээд байгаа ш дээ. Тэгэхэд нєгєєдєр єгнє гээд зогсоод байгаа юм. /инээв/ Єгєхгvй нь тодорхой байсан л даа. Хамгийн гол нь мєнгийг номонд зарж байгаа нь хамгийн сайхан. Манайхан шиг шартаж vхлээ мєнгє єгчих гээгvй. Еврей хvмvvс архийг хэзээ ч хэтрvvлж хэрэглэхгvй. Энэ чанар нь их гоё.
-Та Оросын хориотой, нийгмээсээ гадуурхагдаж байсан яруу найрагчдын бvтээлvvдтэй хэзээнээс танилцаж эхэлсэн юм бэ. Би таны тухай багадаа орос хэлтэй байсан, багаасаа танилцсан гэж сонссон?
-80-аад онд орос хэл ордог байсан ш дээ. Тэр vед л орос хэлийг орос багшаар заалгасан. Бие дааж улам гvнзгийрvvлээд л. Шvлэг зохиол ойлгодог болоод. Дээрээс нь манай Ломбын Нямаа гээд яруу найрагч багш бий. Л.Нямаа багш маань асар их нєлєєлсєн. Иосиф Бродскийн шvлэгтэй 7-р ангид байхдаа танилцаж байсан. 1987 онд Нобелийн шагнал авсан. Vvний дараа “Огонёк” сэтгvvл дээр “Орос гаралтай Америк яруу найрагч Нобелийн шагнал авлаа” гээд хоёр гурван шvлгийг нь хэвлэсэн байсан. Vvнийг уншсан нь их тvvхтэй.
Би эмээ дээрээ єссєн. Манай ээж, аав хоёр Хэнтийн Бэрхийн уурхайд амьдардаг байлаа. Уурхайчид эрт тэтгэвэрт гардаг шvv дээ. Тэтгэвэртээ гараад аав уурхайн тэсэрч дэлбэрдэг агуулахын манаач хийж байсан. Би аав дээрээ очиж их хононо. Очиж хоноход Оросын хог гээд томоо хогийн цэг байх. 2000 орчим орос мэргэжилтэн байсан. Хогон дээр Оросын ном сэтгvvл асар их байна. Vvнийг тvvнэ. Ингэж яваад Бродскийн шvлгийг хогон дээрээс олж уншиж байлаа.
-Юу ч таалагдаж, нєлєєлсєн юм бэ?
-Эрх чєлєєтэй, танхай, мэргэжлийн єндєр тєвшинд бичдэг нь надад их таалагдсан. Соц-ийн vед олон яруу найрагч тєрєн гарсан.
Манайхан Евтушенког сайн мэднэ. Евтушенко авьяастай юу гэвэл авьяастай. Сайн уу сайн, гэхдээ Бродскийн хаана нь ч хvрэхгvй.
-Та хэзээ хамгийн анх шvлэг бичсэн юм бэ?
-Хоёрдугаар ангид байхдаа. “Сансарт хvрсэн найрамдал”. “Пионерийн vнэн” сонин, МЗЭ-ийн хамтран Монгол хvн сансарт ниссэн ойд зориулж зарласан уралдаанд энэ шvлгээрээ гуравдугаар байр эзэлсэн. Тэгээд л шvлэг бичиж эхэлсэн.
Манай Нямаа багш сургахдаа “Єдєрт таван шvлэг бичиж бай” гэсэн. Маргааш нь зургаан шvлэг бич гэнэ. Заримдаа би єдєрт 20 шvлэг бичиж байсан. 8-р анги тєгссєний дараа Л.Нямаа багш маань “Чамд мэддэг чаддаг бvгдээ заалаа. Одоо єєр хvнд шавь оруулна аа” гээд Нямбуугийн Нямдорж гэдэг яруу найрагчид шавь оруулсан. Багш маань Эрдэнэтэд манаач хийж байсан. Багш маань Горькийн сургууль тєгсєж ирэхэд нь Зохиолчдын хороо эсэргvv шvлэг бичдэг гээд эсгий гутлын vйлдвэрт эсгий чирэгч хийлгэсэн. Хєдєє суманд багш хийлгээд л. Дараа нь Эрдэнэтэд очсон байсан. Тєрийн шагнал аваагvй. Зах зээлийн vе эхлэхэд хот руу шилжиж ирээд, дараа нь Тєрийн шагнал хvртэж байсан.
8-р ангид байхдаа багш шавь болж, єдєрт таван шvлэг бичдэг байсан. Л.Нямаа багшаас нэг онцлог нь таван шvлэг бичээд зогсохгvй тэр тавыгаа єдєрт 50-60 удаа хуулуулж бичvvлдэг байсан. Яг байгаагаар нь хуулж бичих биш, єєрт таалагдахгvй байгаа нэг vг ч юм уу, нэг мєрийг засаж хуулж бичvvлдэг. Ийм дэглэмтэй байлаа. Анх бичсэн шvлэг хуулж бичсэний дараа танигдахын аргагvй болно. 10-р анги тєгстлєє ингэж явсан.
-Таны шvлгэнд элбэг байдаг “мэт, шиг” дагаврууд тэр vеэс тєрсєн vv?
-Тэр vед л тэгж бичиж байсан.
-Таны хамгийн их нєлєєлсєн гурван хvн, гурван ном гэвэл. Заавал гурваар хязгаарлах албагvй байх л даа?
-Яруу найрагч Л.Нямаа багш маань байна. Нямбуугийн Нямдорж багш маань. Тэгээд. Хамгийн их нєлєєлсєн ном гэвэл Иосиф Бродскийн яруу найраг. Ийм л юм.
-Та бас Солонгост сурлуу?
-Хоёр гурван жилийн ємнє гурван сарын хугацаатай сурсан. Солонгосын Аялал жуулчлал, соёлын яамнаас Солонгосын уран зохиолыг дэлхийд тvгээх 18 жилийн хугацаатай хєтєлбєр хэрэгжиж байгаа юм. Энэ хєтєлбєрийн хvрээнд бvх зардлыг нь дааж, стипенд єгєєд дэлхийн орон болгоноос тухайн улсдаа танигдсан яруу найрагчийг аваачиж єєрсдийн хэлээ заагаад єєрийн орны яруу найргийг тухайн хэл рvv нь орчуулуулах хєтєлбєрийн хvрээнд явсан. Солонгосын тєр яруу найргийн асар єндєр хэмжээнд харж vзэж, маш их мєнгє зарсан сайхан ажил л даа.
Гурван сар солонгос хэл vзсэн. Солонгосын яруу найраг бас vнэхээр билэг танхай, єндєр тєвшинд. Хамгийн сvvлийн жишээ гэхэд Нобелийн шагналд хоёр удаа нэр дэвшсэн Го Ин гэдэг яруу найрагч Монголд ирсэн. Сэнсэй гээд яруу найргийн багш нараа солонгосчууд vнэхээр их хvндэтгэдэг юм билээ. Нvд рvv нь эгцэлж харж болохгvй гэсэн хуультай. Шавь нар нь архи уусан ч буруу харж уудаг.
Миний солонгос хэл сурах ч гэж юу байхав. Ямар ч байсан солонгос хэлэнд дуртай болсон. Цаашид солонгос хэлээ vзнэ гэж бодож байгаа. Ирэнгvvт ажил тєрєл, амьдрал ахуй гээд самгардах зvйл гарах юм даа. Хэлийг байнга vзэж байхгvй бол мартагддаг гэмтэй.
-Та сонины бизнес рvv яагаад орсон юм бэ?
-Арилжаа наймаа хийж чадахгvй юм чинь. Сонин ч гэсэн бизнес шvv дээ. Бизнесээ л хийж байгаа хэрэг.
-Таны эрхлэн гаргадаг “Ноцтой мэдээ”, “Элдэв явдал” гэдэг сонинууд, “Чєтгєр шуламтай таарсан хvмvvсийн бодит явдал” хэмээх цуврал номууд vзэл бодолтой чинь зєрчилдєх явдал гардаг уу?
-Зєрчилдєнє єє зєрчилдєнє. Гэхдээ би энэ нийгмийн идээ бээр шархыг илааршуулах гэж байгаа хvн. Чєлєєт хэвлэлийг тоншуул гэж ярьдаг. Модыг тоншуул шувуу эрvvлжvvлдэг. Тоншуулд тоншуулсан мод ємхєрч уналаа гэж би лав сонсоогvй. Модыг євчлvvлж байсан хамаг єт хорхойг тvvгээд идчихэж байгаа учраас. Тvvнтэй адил би нийгмийн єт хорхойг тvvж идэж байгаа тоншуул.
-Та 17 чингэлэг Спирттэй холбоотой хуурцагнаас болж хэцvv газар ороод, гарч ирэнгvvтээ сонин гаргаж байлуу?
-Тэгсэн. Шуугиан ч их тарьж байсан. Янз бvрийн дугаар гаргаж байсан. Хараал, хэрvvлтэй олон юм бичиж байлаа даа.
-Амьдралд юу тохиолдохов. Шантарч, сэтгэлээр унах явдал хэр их тохиолдож байв. Таны нэг шvлгэнд байдаг. Єєрийгєє зоригжуулсан гэдэг шvлэгт…?
-Байнга л тохиолддог шvv дээ. Нэг асуудлыг дєнгєж шийдэнгvvт “Аа чи энэ асуудлыг шийдчихэв vv” гэсэн шиг ахиад нэг асуудал гарч ирдэг. Усны давалгаан дээр явдаг шиг даваад даваад л яваад байна шvv дээ. Тухайн vед энэ асуудал vнэхээр л болохгvй байна даа гэж боддог. Нэг л мэдэхэд даваад гарчихсан байдаг.
-Олон жилийн ємнє єєрийгєє тодорхойлсон шvлэг бичиж байсан. Тэгвэл одоо єєрийгєє дахин нэг тодорхойлж хэлээч?
-Би бол зvгээр л нэг хvн. Шvлэг яруу найраг бичдэг хvмvvс єєрсдийгєє “би тэнгэрийн амьтан гэдэг” юм билээ. Би бол тэнгэрийн амьтан биш, зvгээр л нэг хvн. Шvлэг бичих vедээ л єєр болдог болохоос биш. Сайн ч хvн биш, муу ч хvн биш.
-Ариунаагийн дуулдаг “Утасны чинь дугаар” гэдэг шvлэг хэрхэн дуу болон тєрсєн юм бэ. Сонирхолтой тvvхтэй гэж сонссон?
-”Нисванис”-ын Энх-Амгалан бид хоёр ярилцаж байгаад ийм дуу хийе гэсэн. Тэгсэн яруу найрагч Б.Эрдэнэсолонго “Утасны чинь дугаар Урууланд минь байдаг” гэдэг гэж эхэлдэг шvлэг чинь дуу болж болох юм гэсэн. Амгаа аяыг нь хийсэн. Ариунаа тэр vед єєрийгєє олоогvй байсан гэх vv, “16 нас минь”, “Ариун ариун гэхэд” гээд дуулаад явж байсан. Мадонна шиг дуучин байх хэрэгтэй гээд Амгаа бид хоёр аваачиж єгч байсан. “Нисванис”-аас єєр миний шvлгээр дуу хийсэн хамтлаг байхгvй.
-Таны шинэ номыг харахад “Ийм ээжтэй хvн сайхан даа” гээд поп дуу шиг шvлэг байсан…?
-Би заавал модерн шvлэг бичээгvй. Янз бvрээр туршиж vзсэн. Энэ нь зугаатай байдаг юм.
-Аль нэг нийтийн дуучин нийтийн дууны шvлэг захиалбал бичиж єгєх vv?
-Тэрийг ёстой барахгvй. Надаас их хол байна. Миний бодол бол цэвэр рок стиль. Vvндээ vнэнч байна. Єєр юм гарахгvй байх. Рокод уул ус, аав ээж лав байхгvй.
-Машин дотор явж байхад FM-ээр нийтийн дуу явбал яахав, шууд унтраах уу?
-Унтраадаг. Ихэвчлэн CD сонсдог юм. Одоо чинь радио сонсох хэцvv болсон байна ш дээ. Дvvрэн зар реклам яваад. Залхмаар.
-Ямар чиглэлийн кино vзэж байна?
-Андерграунд маягийн кинонд дуртай. Хvн бvр vзэх албагvй сэтгэлгээний кинонууд.
-Нийгэмд хууль байхгvй байсан бол гэж боддог уу?
-Ямар ч цаг vед хууль дvрэм байсан ш дээ. Харин эвдмээр санагддаг. Эвдэх хэрэгтэй ш дээ. Эвдээд эргээд эмх цэгцдээ ороход идээ бээр нь шахагдаад нийгэм эрvvл болно. Эвдэж чадахгvй байгаа учраас одоогийн улс тєрийн байдал ийм байгаа юм.
-Хvнийг хэтэрхий их vзэн ядахаараа юу хийдэг вэ?
-Ганцаараа байхыг илvvд vздэг. Жорлонд ном уншдаг.
-Таны нэг шvлгэн дээр татварын байцаагч нарын тухай гардаг. Алуурчин байсан бол єрлєж алахсан гэдэг. Хvн алмаар санагддаг уу?
-”Томилолтоор яваа гурван мал” гээд vv. Шударга юмны тєлєє аллага хийх хэрэгтэй ш дээ. Нийгмийн идээ бээрийг тэгж л арилгана шvv дээ. Цус ханах хэрэгтэй гэж ярьдаг. Муу цусыг нь ханаж байж эрvvлжинэ. Тэр vнэн байхгvй юу.
-Хvнтэй хэр их муудалцдаг вэ?
-Муудалцдаг муудалцдаг. Хэрэлддэггvй, уралдцдаггvй хvмvvс гэж хаана байхав. Миний ааш зан ч хэцvv. Хvмvvсийн ааш зан ч хэцvv. Манай монголчууд их омогтой хvмvvс ш дээ. Сvvлийн vед баян болоод бvр их омогтой болсон юм шиг байгаа юм.
-”Бурханд хэлэх зєвлєгєє” номонд Бурхныг “vхдэггvй хvvр ээ, пи…, битгий хуц” гэх зэргээр хэлсэн байсан. Яагаад завал ийм vг сонгож авсан юм бэ?
-Нэг ч гэсэн хvн хэлэх хэрэгтэй ш дээ. 21-р зуунд хэлэх цаг нь болсон байна.
-Ламаар засал хийлгэдэг vv?
-Vгvй. Харин манай гэрийхэн хийлгэдэг. Хvрээ хийд явахаар нь дагаад явдаг. Миний ємнєєс засал хийлгэдэг. Ном уншуулахад нь дагаад хажууд нь байж байдаг.
-Лам ном уншиж байхад юу бодож суудаг вэ?
-Нэг жишээ хэлье. Гэсэр сvм дээр гэрээрээ оччихсон ном уншуулж байсан. Тэгсэн нєгєє лам самар цємчихсєн номоо уншиж єгч байна аа. Гаднаас нэг лам орж ирснээ “Nokia-ны цэнэглэгч байна уу” гэсэн. Лам тєвдєєр номоо дvнгэр дvнгэр уншиж байснаа “Nokia-ны цэнэглэгч байхгvй ээ” гээд номоо дvнгэр дvнгэр vргэлжлvvлээд уншиж байх жишээтэй. Нєгєє лам ойлгонгуутаа гараад явчихсан. Энийг одоо ямар ном гэхэв. Инээд хvрээд л сууж байсан. Ер нь аль ч шашин ийм. Нэг тєрлийн бизнес байхгvй юу.
-Таны шvлгэнд vхэх тухай, vхэх шалтгааны тухай их бичсэн байдаг. Одоо vхэх шалтгаан олж байна уу?
-Би анхнаасаа л “Vхтлээ амьдарна” гэж хэлсэн. Vхтлээ л амьдарна. Шалтгааныг нь мэдэхгvй ч vхтлээ л амьдарна.
-Амьдралын утга учир таныхаар юу вэ. Баян байх ёстой юм уу, эсвэл гэр бvлтэй байх ёстой юу?
-Хvн бvр янз бvрийн зvйлийн тєлєєр амьдардаг гэж ярьдаг. Vр хvvхдийнхээ тєлєє амьдарч байна, єєрийнхєє тєлєє амьдарч байна, эцэг эхийнхээ тєлєє амьдарч байна гэж янз бvрийн шалтгаан хэлдэг. Би энэ бvх шалтгааны тєлєє амьдарч байгаа юм болов уу. Бvх шалтгаан зєв. Буруу шалтгаан гэж байхгvй. Ямар ч байсан vхтлээ амьдрах хэрэгтэй. Хvн наслах тусмаа амьдралд дасдаг юм байна. 8 настай, 18 настай байхад амьдрал хол байдаг. Амьдралд дасч єгдєггvй. Яваандаа шунан тэмvvлээд дуртай болдог. Тэгээд салж чадахаа больдог. Vхэхгvй гэж мэрийж байгаа хvн хичнээн олон байна аа.
Тэгэхэд талийгаач болсон ганцхан хvн байдаг. Зураг нь энэ байна. /Зохиолч, философич С.Анудар асны зургийг ширээнийхээ нvднээс гаргаж ирэв. Сур/
-Та хоёр хэзээ танилцсан юм бэ?
-Модернист, vргэлжилсэн vгийн зохиолч Ч.Мєнхбаяр бид хоёрыг 90-ээд оны эхээр танилцуулж байсан. Амьдрал утгагvй гэдгийг дэндvv сайн ойлгосон хvн байсан нь надад их таалагдсан. Утгагvй амьдралыг утгатай болгож амьдардаг. Миний ясны vзэл бодол байсан учраас таалагдсан. Амьдрал угаасаа л утгагvй ш дээ. Танилцаад л найзалсан. Нэг єдєр танилцаж мянган жил нєхєрлєнє гэдэг шиг.
-С.Анудар ”Хангай” зочид буудал дээрээс нисч нас барсан. Гэнэтийн vхлийг нь яаж хvлээж авсан бэ?
-”Хангай” дээрээс нисээгvй ш дээ. Хvмvvс тэгж ярьдаг юм. Хvvхдийн 100-гийн урд байдаг хоёр 12 давхар байшингийн нэгнээс. Дээвэр дээр тоглож байсан хvvхдvvд хvн унасан байна гэж цагдаад хэлсэн байсан. Сонсоход vнэхээр хэцvv байсан. Тийм юм болно гэж бодоогvй. Тийм явдал болдгийн урьд єдєр би “Нисванис”-ийн Энх-Амгаланг танилцуулсан. Тэр vед приставка ховор байсан. Гэрт нь “Креатор” хамтлагийн тоглолтын бичлэг vзсэн. Тэгээд нєгєєдєр уулзацгаая гээд салцгаасан. Тэгсэн гэрийхэн нь “Ану алга болчихлоо” гэж утасдсан. Бид нар баахан явж хайгаад олоогvй.
-Би таныг цочирдоогvй байх гэж боддог. Амьдрал утгагvй, vхэх тухай байнга ярьдаг байсан гэдэг биз дээ?
-Уг нь ойлгомжтой байсан л даа. Гэхдээ найз нєхдийн хувьд хэцvv ш дээ, тийм биз дээ. Бид нар зєндєє юм ярьж мєрєєддєг байсан. Тэр бvр нь биелэхгvй болохоор утгагvй. Эргээд амьдрал утгагvй гэдэг нь харагдаж байна.
-Амьдралыг юу утгатай болгодог юм бэ?
-Зорилго.
-Анудар зорилгогvй байсан юм уу?
-Анудар зорилготой байсан. Гэхдээ vхнэ гэдэг нь нэг тєрлийн зорилго ч байсан юм бил vv.
-Таныг өнгөрснөө vгvйсгэдэг, Их зохиолчдыг зохиолч биш гэж vздэг гээд л шvvмжлэх юм. Та яагаад ноён хутагт Данзанравжаа, Дорнын их найрагч Б.Явуухулан нарыг vгvйсгэсэн юм бэ. Vндэслэл нь юу байв?
-Намайг 19 жилийн турш гvтгэлээ. Надад зохиолчдыг зохиолч биш гэж хэлсэн удаа байхгvй. Харин энэ зохиолчийн тэр бvтээл нь муу гэсэн нь бий. Шvvмжилж болно шvv дээ. Тvvнээс биш өнөөдөр утга зохиолын хэмжvvрт тохирохгvй юм биччихээд энэ бол зохиол гээд цээжээ дэлдээд, яруу найраг, уран зохиолоор бизнес хийгээд явдаг хvмvvсийг хувьдаа хvлээн зөвшөөрдөггvй. Тийм ч учраас vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Надад харамсах юм байхгvй. Зөвхөн намайг ч биш, Аюурзаныг ч бас есөн шидээр нь хэлдэг, доромжилдог шvv дээ.
-Тэгвэл яагаад өөрийгөө өмгөөлдөггvй юм бэ. Таныг чимээгvй байхаар vнэхээр тэгээд хэлчихэж л гэж бодно шvv дээ?
-Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг. Би vvнийг тоохгvй ээ.
-Та нэг реалити шоу шvvгээд байна даа. Тvvн дээрээ “Чи Төрбатын шавь юм уу. Төрбат, Цоодолын Ху-лан шиг ямар хоцрогдсон шvлэг уншдаг юм. Чинийх шиг ийм шvлэг “Улаанбаатар таймс” сонин дээр л гардаг байх” гэх мэтээр зохиолчид руу дайрч, тэднийг муугийн жишээ болгодог. Энэ чинь арай ёс зvйгvй юм биш vv?
-Vнэн шvv дээ. Ирэх он жилvvд Төрбат, Хулан нарыг ямар шvлэг бичиж байсныг шvvх биз. Тэд бол vнэхээр яруу найргийн vнэлэмжгvй шvлэг бичдэг. Энэ хоёр хvний шvлгийг яруу найраг биш гэж ойлгодог.
-Тэгвэл та хэний яруу найргийг шимтэн уншдаг юм. Хэн таны хувьд яруу найрагч юм бэ?
-Олон бий. Гулраанс, Сэр-Од, Нацагдорж, Мишигийн Цэдэндорж, миний багш Нямбуугийн Нямдоржид хайртай. Бэгзийн Явуухуланг vнэлдэг. Бавуугийн Лхагвасvрэн, Данзангийн Нямсvрэн, Дамдинсvрэнгийн Урианхай, Очирбатын Дашбалбар гээд дурдвал олон зохиолчийн бvтээлийг шимтэн уншдаг.
-Д.Урианхай гуайг бол та уншихаас аргагvй биз?
-Тийм ээ. 1980-аад оноос Урианхай гуай чөлөөт сэтгэлгээг Монголд задалж өгсөн. Тvvнийг нь манай vеийнхэн улам дэлгэрvvлж задалсан. Ер нь, чөлөөт сэтгэлгээгvйгээр яруу найраг хол явахгvй ээ. Хэдий болтол ерөөл магтаал бичих вэ дээ. Ардын аман зохиол гэж ярьдаг даа. Яруу найраг, ардын аман зохиол хоёр чинь хоорондоо ялгаатай шvv.
-Ер нь, яруу найрагчид яагаад ингэж он оноороо талцаад байдаг юм бэ. Уг нь, ходоод хагарсан ч тогоон дотроо, тохой мултарсан ч ханцуй дотроо гэдэг шvv дээ?
-Бvх цаг vед ийм л байсан. Дэлхийн яруу найргийн тvvхэнд хvртэл vе vеэрээ л байдаг. Энэ бол нэг их эмзэглэх юм биш.
-Тэгвэл өнөөдөр таны өрсөлдөгч хэн бэ?
-Нобелын шагналт, Орос Америкийн яруу найрагч Иосиф Бродский хэлж байсан юм. Яруу найргийг уралдаан гэж vзвэл би өрсөлдөж явна. Эхлээд Евгений Рейн, Глеб Гарбовский гээд vеийнхэнтэйгээ өрсөлддөг байсан. Vеийнхнээсээ илvv гарчихлаа гэдгээ өөрөө мэдэрсэн учраас би Пастранак, Манделштейн, Ахматоватай өрсөлдсөн гэж. Тvvн шиг би vеийнхэнтэйгээ өрсөлдөж байна. Гэхдээ бас хэзээ нэгэн цагт Нацаг-доржтой өрсөлдөнө гэсэн том санаа агуулж явдаг.
-”Нисванис”-ын “Эмийн сан руу алхсан нь” гэдэг ч бас…?
-Энэ дуун дээр би бэлгийн замын халдварт өвчин туссан байлаа гэж дуулаагvй. Тэр надад найзаа vлдээгээд явсан байлаа гэж яруу найргаар дуулсан байгаа биз дээ.
-Монголын рокын ард та байдаг. Жишээлбэл, “Нисванис”-ийн Л.Энх-Амгаланг “Нирвана” гэж огт сонсоогvй, сонгодог хөгжмийн дохиур бариад зогсч байхад нь та очиж уулзаад рокт урвуулсан юм билээ. Та рок гэдэг сонин ертөнцийн төлөө яагаад ингэж гvйсэн юм бэ?
-Модернист vргэлжилсэн vгийн авангард зохиолч Анударь, Мөнхбаяр бид гурав рок хөгжим их сонсдог байлаа. 1990-ээд онд барууны хамтлагуудыг шимтэн сонсч байгаад ер нь Монголд яагаад ийм хамтлаг байж болохгvй гэж хэмээн ярилцсан юм. Анударь маань одоо тэнгэрийн оронд бий л дээ. Бид гурвын л санаа. Тvvнээс биш “Харанга”, “Хурд”-ыг рок хамтлаг гэж vздэггvй. Жинхэнэ vзэл бодолтой, өнгө төрхтэй рок хамтлаг бол Монголд “Нисванис”, “Аясын салхи” л байна.
-Хvнд металл урсгалаар тоглох гэхээр монголчууд хvлээж авах болоогvй гэж vзээд хойш нь тавьдаг тухайгаа Л.Энх-Амгалан ярьсан. Харин таны бодол?
-Хvмvvс хvлээж авдаг болохыг хvлээвэл тэдний нас гvйцэхгvй. Өнөөдөр би хvмvvс хvлээж авахгvй гээд л модернист шvлэг бичихгvй бол утгагvй. Зvгээр бичмээр санагдаад л бичдэг байхгvй юv.
-Vнэндээ модернист яруу найргийг ойлгодог хvн Монголд ховор. Тэгээд ч уншигч, зохиолч хоёр бие биеэ тvшдэг гэдэг. Ийм цөөхөн уншигчийн хvрээнд шvлэг бичих сонирхолгvй санагддаггvй юv?
-Бичих гэдэг зvгээр л хоол идэх, хувцас өмсөх, усанд орохтой адил vйлдэл. Тvvнээс биш би хvмvvст зориулж шvлэг бичдэггvй. Жинхэнэ шvлгийг өөртөө зориулж, өөрөө кайф авах гэж бичдэг. Би ингээд биччихвэл “Болор цом”-д тvрvvлчихнэ гэж хэзээ ч шvлэг оролдоогvй.
-Хvмvvс ном уншихаа больчихлоо. Тэгсэн зохиолчид цомог маягаар номоо гаргах болж. Ер нь, номны хувь заяа нэг л бvрхэг болоод байгаа юм шиг санагддаг уу?
-Зөв өө. Техник, технологи хөгжөөд интернэт, цомог, ном гээд янз бvрээр гарч болно шvv дээ. Гэхдээ би номыг илvvд vздэг. Дэлхий сөнөдөггvй л юм бол ном байж л байна.
-Ингэхэд, vсээ хусуулаад, хас тэмдэгтэй хувцсаа өмсчихсөн. Зохиолчдын хурал дээр содон харагдаж байна билээ шvv?
-Зун болохоор л vсээ хусуулчихдаг юмa Бас хас тэмдэгтэй хувцсаа өмсөх дуртай. “Даяар монгол”, “Хөх монгол” хөдөлгөөнийг дэмждэг. Бараг гишvvн нь гэж болно.
-Зохиолчдыг их ядуу гэдэг. Харин та гайгvй машин унадаг, бас байртай биз. Мөнгөний араас хэр гvйж байна?
-Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу амьдарч байгаа юм бэ гэдэг асуултыг зохиолчдод тавимаар санагддаг юм. Зохиолчид бол хамгийн баян байж болох хvмvvс. Гэтэл яруу найрагч гэхээрээ л заавал архи уугаад, агсам тавиад, гудамжинд хоноод явах ёстой юм шиг хуучирсан ойлголттой. Тийм хуучирсан vзэл бодлыг эсэргvvцдэг. Би чинь хувьдаа бизнестэй. Зөвхөн шvлэг бичээд явах биш ямар нэгэн байдлаар эхнэр хvvхдээ тэжээх хэрэгтэй биз дээ. Өнөөдөр Монголд мөнгөний араас гvйдэггvй хvн байхгvй ээ. Мөнгө чухал.
-Таныг их ажил хэрэгч гэж төсөөлдөг байлаа. Гэтэл хvvхэд харах ажилтай гээд товлосон цагаа хэдэн өдөр хойшлуулахад чинь vнэхээр гайхсан. Ажил, ахуй хоёроо жаахан хутгачихаад байдаг хvн юм уу даа?
-Манай гэр бvлийн хvн гадуур ажил хөөцөлдөхөд аав нь хvvхдээ харах vvрэгтэй. Эцэг хvнийхээ vvргийг умартах ёсгvй. Хvvхэд харах, хоол хийх, хувцас угаах чинь ганцхан эхнэр хvний ажил биш шvv дээ.
-Таны мөрөөдөл юу вэ. Сайхан амьдрах уу, сайн бvтээл туурвих уу?
-Хэзээ нэгэн цагт өөрийгөө галзуу шvлэг бичнэ гэж боддог. Одоо бол санаанд хvрэх, сэтгэл ханах шvлэг надад vнэхээр алга.

                                       АРДЧИЛАЛ СОНИН