Monday, November 29, 2010

сайн найз Сайнжаргалын НАЧИН-даа зориулвай

 Хаврын сонет





















Цаг хугацааны туулай
Цаашаа биш наашаа дэгдэхэд
Царайлаг хөвүүний цээжинд
Гунигаас өөр гэгээ үгүй
Мөнх ногоохон сэтгэлээ
Дэрлээд унтаж буй хавар цаг
Маргааш л сэрэх юм шиг.
Хүн төрөлхтөнийг даарч хөрөх
Осгож үхэх аюулаас хавар цаг л
Хүүхэд шуухад, хүүхэн хонгоруудтай нь
Хамт аврах юм шиг хачин дулаахан
Мэдрэмжиндээ итгэж амьдрахад
Хавар цаг хажууд ирчихсэн
Инээмсэглэж зогсох л хамгаас сайхан