Monday, November 22, 2010

манай Момо багш хэлэхдээ...

 








манай Момо багш хэлэхдээ
өөртөө үнэн хайртай байж, өөртөө л сайхан санагдсан бүхнийг өөрийн болгохыг хичээж яваарай...
манай Момо багш хэлэхдээ
сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэсэн үг байдаг хэдий ч муу багшийн сайн шавь гэж дуулаагүй. учир нь хэмжээ хэмжээндээ л багш, шавь болдог гэж санадаг...
манай Момо багш хэлэхдээ
 хүүдүүдэд би жинхэнэ эх орончдын зургийг харууллаа. бараг ихэнхииг нь огт танихгүй гэдгээ нуулгүй хэлэв. Баатар ван, Баргын Дамдинсүрэнг танихгүй байж Баабар, Бат үүл хоёрыг андахгүй тэдний дундаас ирээдүйд эх оронч төрнө гэдэгт их л эргэлзлээ...
манай Момо багш хэлэхдээ
 агшаасан хойно л будаа амттай болдог. түүхий будааны амт гэж би дуулаагүй, түүнтэй адил түүхий будаа шиг зохиолынхоо амтыг надаас битгий асуу...
манай Момо багш хэлэхдээ
 бохир гартай шүлэг бичддэггүй хэмээн тэр яруу найрагч надад сайрхав. хожим шүлгүүдийг нь уншиж үзлээ. цэвэр гараар бохир юм бичих ч гэж дээ...
манай Момо багш хэлэхдээ
 гавихгүй сонгодогуудаар яруу найргийг төсөөлөх болсон учир хэн өөрийнхөө муу бичдэгийг мэддэггүй, мэддэг зарим нь түүнээсээ ичихээ байсан байна...
манай Момо багш хэлэхдээ
 халуун ногоо хэл ам дарвигнуулна. савх мод нь солбилзоод олигтой ч идэж чадалгүй "шанаган тогооноос" гарахдаа хятад дууриаж савхдах, хэрээ дууриаж галуу хөлдөөх гэж бодов...
манай Момо багш хэлэхдээ
 дунд сургуулийн бага ангид байхдаа биологийн сурах бичгээс "өнчин тархи" гэж уншаад их өрөвдөж билээ. тархи хүртэл өнчирөх гэж...
манай Момо багш хэлэхдээ
 хүүгээ хоосон айлын охинтой гэрлүүлэхгүй гээд ээж нь демодрол уужээ. хүний амь даанч ялимгүй үнэтэй болсон санагдана. үр хүүхдээ айлгахдаа  амь насаараа дэнчин тавьж айлгах нь хүртэл аймаар болсон цаг даа...
манай Момо багш хэлэхдээ
 ямар ч муу хүн инээдэг, гэтэл ямар ч сайн чоно инээж чадна гэж үү? хүн чоно хоёр ийм л ялгаатай..... ГЭЖ ХЭЛСЭН

төгсгөлийн оронд жич: " тэр хүн өдөр бүхэн миний хажууд байж, сүүдэр шиг дагаж ер бусын гайхалтай шүлгүүдийг хэлж өгдөг. гэвч ганцыг нь ч би цээжилж амждаггүй. ухаан муутыг дагаж явдаг тэр мэргэн сүүдэр хөөрхий..." гэж багшийн нэгэн зохиолд үгүүлдэг юм. Тэрчлэн Момо багшийнхаа дэргэд нь өдөр бүхэн байж, яг л сүүдэр шиг нь дагаж явахад багш  минь надад ямар ч философийн нэвтэрхий тольноос олж уншихгүй гайхалтай үгнүүдийг
хэлж өгдөг. харамсалтай нь би ганцыг  ч цээжилж амждаггүй. ухаантныг дагаж явдаг тэр тэнэг сүүдэр хөөрхий...