Tuesday, November 16, 2010

залуу шүлэгчийн нэг өдрийн тэмдэглэл






















нийтийн номын  сангийн уншлагын танхимд
нэн сонирхолгүй сонгодог номнууд
нүдээ чилтэл уншиж суухдаа зэрэглээ тоглосон
хээр тал мэт зээлийн газар, төв талбай, ажилчдын
автобусны буудал гэх мэт аль хүн их цугларсан газруудаар
таьсан зорьлогогүй тамираа тасартал тэнэж явна гэж
төсөөлөн бодоход л хар хөлс хар аяндаа асгарч
харьж гэртээ ирснийхээ дараа “өнөөдрийн энэ халууныг
чөтгөр аваасай, өвөл болж байгаа газар одоохон нисэж
хүрээд өвдгөө чичиртэл даарч хөрөхсөн” гэж өөртэйгээ
чангаар ярилцаж, цаг тутамд зарладаг цаг агаарын мэдээнд
бага ч гэсэн ач холбогдол өгөөд ийм өдөр л гэртээ ичсэн
баавгай шиг хэвтэж байх нь илүү ухаалаг алхам болох тухай
дүгнэлтэнд хүрэх завсар крантны хүйтэн /үл ялиг хлорамин
амтагдах/ ус л хамгийн түрүүнд бодогдоно.
за тэгээд мэдээж дараа нь зуршил болсон ажилдаа
ханцуй шамлан орох залуу яруу найрагч маань
болсон, болоогүй шүлэгнүүд арав, хориор нь бичээд
адаг сүүлд нь нэг их ядарсан амьтан жорлонд тухлаж
тамхи татангаа хөлийн доор хоёр гурваараа гүйлдэх
хөгийн муухай бясаануудад шавьж устгагч олж байгаад
сайхан бэлэг барихсан гэж шүлсээ залгин мөрөөдөөд
даан ч эндхийн аль ч дэлгүүрээс шавьж устгач, бүр ядаад
ялааны хор хэдэн өдөр хайгаад олоогүйдээ гутарч /хэдэн сайхан
шүлэг бичиж болох байсан үнэт цагаа хий дэмий үрсэндээ харамсаж
ийм газар байдаг аа гэж давхар бас дотороо зүхэж/ халаглах шиг
халуун зуны бүгчим өдөр хаа нэг тийшээ /сүүлээ хавчин/
зугтаж одсныг баяр хөөртэйгээр зарлан тунхаглах
хүмүүсийн хөлхөлдөөн, хүүхдүүдийн хөхрөлдөөн  Нольдын
зурсан цэнхэр тагтаасын гүвтнэх дуутай холилдон
“00”-н өрөөний агааржуулагчаар гэм хийгээгүй хүн шиг
гэнэтхэн л орж ирэв.                           Хөтөл хот 2010.7.1