Monday, November 1, 2010

“Сарнайн цомирлог” Би ингэж хэлээд үхнэ.

              
 
-Халх шүлэг гэж юу болохыг ойлгохыг хичээ.
-Галсансүхээс асуу?
-Хана жаахан мөргө.
                                        Г.Ням очир.

...За тэгээд ном гаргах ч яахав. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл номуудаа хэвлүүлэх болсон 21-р зуунд хамгийн гол нь авъяастай хүн ном гаргаж байна уу, үгүй юу гэдэгтл асудалын гол нь байна. Шүлгүүдийг нь үзэхэд Т.Есөн-Эрдэнэд авъяас байгаа юм. Энэ авъяас хэрхэхийг ирэх цаг хугацаа, тэнгэр мэдэх бизээ...
                                           Б.Галсансүх

           “ Есөөгийн тухайд миний хэлэх цөөн үгүүлбэр”

Миний хувьд түүний шүлгүүдийг жар, далан оймс элээсэн ах, эгч нар шигээ тийм ийм гэж тодорхойлж чадахгүй ч нэг л зүйл дээр би эргэлздэггүй юм. Тэр бол бидний уран зохиол, яруу найраг, цаашлаад “амьдрал” хэмээгчийг ойлгох, харах “суваг” нэг гэдэгт огтохон ч эргэлздэггүй. Цаашид ч тийм эргэлзэх боломж олдохгүй байх гэдэгт итгэдэг. Нэгэнтээ МОМО багшаа минь “яруу найргаар эхэлсэн нөхрлөл яруу найргаар төгсөх шиг тийм сонгодог зүйл энэ хорвоод цөөхөн бизээ” гэж хэлснийг мөхөс ой санамж минь сайн санаж байна. Сайтар тунгаан бодвоос чи бидний хэн хэн маань санал нийлэх буй за. Анд минь...
                                         Р.Улам-оргих


Товч танилцуулага.  Утга зохиолын” Шинэ үнэр” бүлгийн гишүүн Т.Есөн-эрдэнэ. 1988 онд төрсөн. Луу жилтэй. 2009 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч коллежийг төгссөн. Дотогшоо /2009. УБ/ нэртэй анхныхаа яруу найргийн бүтээлээ хэвлүүлсэнСэтгүүлч мэрэгжилтэй.   Одоо өдөр тутмын “Улс төрийн тойм” сонинд сэтгүүлчээр ажиллаж буй.   


           * * * * * * * *

     “Сарнайн цомирлог”
     Би ингэж хэлээд үхнэ.
    “Сарнайн цомирлог
     Биш ээ, Кэйн ингэж хэлээд үхсэн

      Шүлгээ уншиж ядаргаа болсон нэг хүнд зориулав.
Хүчээр шүлэг бичэж
Хүчингийн хэрэгт холбогдосноос
Хүүдээ зориулж өөрийгөө
Үлгэрийн баатар болгох чадвар танд байна
Ах минь.
Харин би бичигч биш
Бичихийг орлдогч хэвээр үлдэж
Микрософт вордод хайр зарлая.



       Панк амьдархыг хүссэн тэнэг амьтанд зориулав.
-Шүлэг бичихийг шүлс хаях мэт болгосонд уучлаарай.
-Хм... эртэхэн бодох ёстой байждээ.
Ингэхэд чи яаж бичдэг юм.
-Амьдрах гэж.
-За больдоо энэ чинь улиг болсон хариулт.
-Аан мөнгө олох гэж
-Битгий тэнэгт л дээ. Хэвлэлтийнхээ зардалыг ч
Нөхөж чадахгүй байж.
-Уучилаарай худалаа ярьсан юм.
Бичдэг хүн яах гэж бичдэгээ хэзээ
Мэддэг байлаадаа.
-Гоё кино байна шүү.
-За битгий ярианы сэдэв өөрчлөөд бай. Яагаад
Ширээний чийдэнгээ унтраачихваа.
Намайг битгий орхилдоо. Ядаж
Ганц тамхи үлдээгээд яваач.
Хөөе муу тэнэгээ... Гадаа хэн ч чамайг хүлээгээгүйшдээ.
             * * * * * * * *
.... Үеийнхээ залуусыг наадамд оролцож
Үнсний сав болдогийг би гайхав...

/ жич: энэ шүлгийг цааш үргэлжлүүлэн бичих гэсэн боловч гэнэт залхуу хүрээд энэ хүргээд өндөрлөв. Уучилж, ойлгоорой Есөө манийгаа. Хэхэ/