Thursday, October 14, 2010

Б.Галсансvх: Идэж уугаад, мєнгєєр санал худалдаж авч байгаа хvмvvст зэвсгийн хvчээр ойлгуулах цаг ирнэ шvv

 Зарим цагдаа болбоос хоногийн хоолоо залгуулж хар захдээр зогсох хагас єнчин хvvхдийн       талхыг булаагч тонуулч мєн. Зарим цагдаа болбоос хуулийг уландаа гишгэгч баячуудын торхтой спиртийг хамгаалж гэрэл дохиогоо гуагчуулагч хон хэрээ мєн" хэмээн нийгэмд бугшаад байгаа зvйлийг єєрийн vзэл бодлоороо чєлєєтэй ирэлхийлж чаддаг нэгэн бол постпанк чиглэлээр уран бvтээлээ туурвидаг яруу найрагч Б.Галсансvх билээ. Ингээд тvvнтэй цєєн           хором  ярилцсанаа сийрvvллээ.
-Модернист єнгє аясаар бичдэг залуу яруу найрагчдын анхдагч нь та. Анхдагч байна гэдэг шинэчлэгч байхын нэр гэж нэг мэргэн хvн хэлсэн байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
Надаас ємнє ийм єнгє аясаар бичдэг олон яруу найрагчид байсан. Тэдний хамгийн тод жишээ гэвэл Д.Урианхай гуай байна. Д.Урианхай багшийн наяад оны vед бичсэн "Дотоод шаталтын хєдєлгvvр" найрагпалыг тухайн vед хийсвэр сэтгэхvйгээр бичлээ гэж шvvмжилж байсан. Ер нь яруу найрагч хvн тухайн цаг vедээ шинэчлэгч нь байх ёстой гэж би боддог. Жишээ нь, Д.Нацагдорж гэхэд тухайн vедээ шинэчлэгч байсан. "Од" шvлгийг нь аваад vзье л дээ."... Нийгэм журмаа байгуулаад дараа нь чамтай нєхєрлєе" гэсэн байдаг. Энэ бол шинэлэг зvйл. Vvний дараа 1950-1960-аад оны vед Мишигийн Цэдэндорж, Нямбуугийн Нямдорж, Явуухулан, 70-80-аад он гэхэд Бавуугийн Лхагвасvрэн, Данзангийн Нямаа, Очирбатын Дашбалбар гээд том шинэчлзгчид байсан. Ингэж бие биеэ давтахгvйгээр гарч ирж байгаа юм болгон шинэчлэл болов уу гэж би боддог. 90-ээд оноос шинэлэг арга барилаар бичдэг Л.Єлзийтєгс, Г Аюурзана, Г.Бадамсамбуу, Б.Одгэрэл. Ц.Буянзаяа гэх мэт олон яруу найрагчид гарч ирсэн. Одоо 2000 оныг харж байхад Б.Эрдэнэсолонго, Л.Хасар, Г.Сvхзориг, Дэлгэрмаа зэрэг евєрмєц бичдэг залуучууд их гарч ирж байна. Энэ бvгдээс харахад тухайн цаг vе болгон єєр єєрийн шинэчлэгчтэй явж ирсэн болов уу гэж боддог.
-Аливаа зvйлд дотоод тал гэж байдаг. Тэгвэл Б.Галсансvхийн дотоод ертєнц хэр зєрчилдєєнтэй байдаг вэ?
Аливаа хvний дотоод ертєнц ямарваа нэг зvйлтэй байнга зєрчилдєж байдаг болов уу. Жишээ нь зvрх сэтгэл чинь архи уумаар байдаг, харин оюун ухаан чинь уугаад хэрэггvй гэж байвал энэ хоёрын дунд зєрчил бий болноо доо. Би дотоод зєрчил ихтэй хvн.
-Цаг хугацаа, орон зайд баригдахгvй задгай байх гэдгийг та юу гэж бодож байна?
Хvн бодсон санаснаа хэлчихдэг байх хэрэгтэй гэж би боддог, Нууж хаагаад бугшуулаад, ар єврєєр нь худлаа юм яриад байх шаардлагагvй. Vнэн юм vнэнээрээ сайхан гэдэг шиг хэзээ нэгэн цагт vнэнд гvйцэгдэж л таараа. Ингэж л боддог. Тийм учраас туйлширсан юмыг хайх хэрэггvй.
-Золиос гэдгийг юу гэж ойлгох вэ. Ер нь єєрийгєє золиослоно гэдэгтэй санал нийлдэг vv?
Амьдралд єєрийгєє золиослох vе зєндєє байна. Хvн бол аливаа нэг юмны тєлєє vхэж чаддаг байх хэрэгтэй гэж би боддог. Хайр дурлалынхаа тєлєє, амьдралынхаа тєлєє, vр хvvхдийнхээ тєлєє, найз нєхдийнхєє тєлєє, албан ажлынхаа тєлєє, эх орныхоо тєлєє, бvр намынхаа тєлєє хvртэл vхэж чаддаг байх хэрэгтэй. Ийм чанар энэ нийгэмд vгvйлэгдэж байна. Ямар ч утгагvй амьдрах шиг эмгэнэл байхгvй.
-Бие гэдэг ганц. Таныхаар бол их л олон хуваах болох нь ээ?
Нэг биеийг олон хувааж амьдрах хэрэгтэй. Миний найз Монголын авъяаслаг яруу найрагчдын нэг Батжаргалын Одгэрэлийн нэг шvлэг байдаг л даа.
"...Нэг хvvхэнд хайртай
Нэг хэсэг явнам
Олон хvvхэнд хайртай
Олон хэсэг явнам... " гэж. Vvн шиг дурлаж, бас vхэж чаддаг байх хэрэгтэй. Єнєєдєр vхэж чадахгvй хvмvvс олон болж. Юуны тєлєє 60, 70 наслах гээд байгаа нь ойлгомжгvй болсон байна. Иймд хvн vхэж чадах юмныхаа тєлєє vхсэн шиг vхэх хэрэгтэй.
-Та Оросод нэг хэсэг сурсан. Тэнд байхдаа юуг илvv мэдрэв?
М.Горькийн Утга зохиолийн дээд сургуульд яруу найргийн семинар удирдаж байгаа Евгений Борисович Рен гэдэг хvний семинарт суух гэж л гол нь очсон юм. Єдгєє 80 насыг зооглож байгаа энэ хvн найман настайгаасаа эхлэн шvлэг бичиж эхэлсэн хэдий ч анхны номоо 50 настай байхдаа гаргасан байдаг Учир нь тvvний шvлгvvд хаалттай байсан. Энэ агуу хvнээс номын дуу сонсч, лекцэнд нь сууснаараа нэг мєрєєдлєє биелvvлсэн гэж боддог.
-Солонгос руу нэг явсан байхаа?
Монголын зохиолчдын эвпэлийн шугамаар Солонгосын уран зохиолыг хєгжvvлэх тєслийн хvрээнд Солонгост зургаан сар болоод ирсэн. Солонгосын уран зохиол манайх шиг социалист нийгэм гэж туйлшраагvй унаган тєрх, онгон байдлаар дэлхийн яруу найрагтай сvлэлдэж ирсэн учраас их сайхан задгай, чєлєєтэй, их єндєр хєгжсєн юм билээ.
-Бvтээлvvд чинь шvvмжлэлд их єртдєг. Энэ талаар ярих уу?
Шvvмжлэлгvй юм гэж байхгvй шvv дээ. Цаг тухай бvртээ бvх юм л шvvмжлvvлж байдаг. Жишээ нь, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан тухайн vедээ сонин хэвлэлээр бут авахуулж л байсан. Явуухулангийн хамгийн их шуvмжлэлд єртсєн шvлэг бол "Би хаана тєрєв". Тэгэхээр аливаа цаг vеэсээ яруу найрагч хvн байнга тvрvvлж яеах хэрэгтэй. Тvvнээс биш Явуухулангийн биччихсзн шvлгийг дахиж бичээд яах юм. Тэдгээрийг давтаад байвал тэр хvмvvсийн муухан хувилбар л болно. Яруу найрагчдад хандаж єєрийн гэсэн дvр тєрхтэй байгаач гэдгийг уриалмаар байна. Аавыгаа дуурайж шvлэг бичдэг охид олон болж. Тэд нарт энэ чинь хол явахгvй дээ гэж хэлмээр байна.
-Аавыгаа дуурайж шулэг бичдэг охин гэхээр Яруу найрагч Цоодолын Хулан санаанд бууж байна л даа?
Ганцхан Ц.Хулан ч биш л дээ. Зендєє л олон хvн бий.
-Би саяхан та хоёрыг жаахан зєрчилдєєнтэй байгаа гэж сонссон юм байна?
Хvмvvст зєрчилдєх явдал байдаг шvv дээ. Жишээлбэл, би Дєнгєтийн Цоодол, Цоодолын Хулангийн яруу найргийг яруу найраг биш гэж боддог. Тэр хvмvvс миний бичиж байгаа юмыг яруу найраг биш гэж хэлдэг. Ийм зєрчил байж болно шvv дээ. Амьдрал чинь дандаа зєрчил байдаг. Хэнийх нь яруу найраг жинхэнэ яруу найраг байсан бэ гэдгийг цаг хугацаа харуулна. Цаг хугацаа бол хэний ч vгэнд ордоггvй, хэнд ч ая тап засдаггvй хамгийн том шvvгч байдаг.

-Таныг яруу найрагч Ц.Хулан шорон оронгоор дамжсан vл бvтэх этгээд гэж хэпсэн байсан?
Есєн шидээр л хэлдэг. Шорон оронгоор дамжсан гэдэг чинь олон жил шоронд суусан рецедив гэмт хэрэгтнийг хэлдэг биз дээ. Би тухайн цаг vед "Ганц худаг"-ийн мєрдєнд сууж байсан. Тэнд хувь хvн хэрэг хийсэн vv, vгvй юу гэдгээ шалгуулдаг болохоос биш Авдрантын, Мааньтын шорон биш шvv дээ. Хуулийн мэдлэг дутуу байна л гэсэн vг.
-Гаж зvйлийн талаар ... Хvмvvс таныг гаж нєхєр гэж ярьдаг шvv дээ?
Гаж гэдэг нь ямар утгатай vг болохыг би ойлгодоггvй. Гаж донтон юмуv, эсвэл гаж явдалтан гэж байгаа юм уу. Би хvмvvсийг арай єєрєєр дуулж, арай єєрєєр сэтгэж амьдармаар байна л гэж хэлдэг. Ингэж хэлэхээр намайг гаж гэж vзээд байдаг. Энд гаж зvйл ерєєсєє байхгvй. Надад хvмvvсийн дуулж байгаа дуу, хийж байгаа зvйл улиг болсон юм шиг санагддаг нь vнэн. Энэ чинь гаж зvйл биш шvу дээ.
-Таны амьдралд ханддаг єнгє аяс ямар байдаг бол гэж хvмvvс сонирхдог байж магадгvй. Тийм шvлэг бичдэг хvн амьдралыг арай єєр єнцгєєс хардаг байх гэж?
Амьдрал бол vхлээ хvлээх хvлээлт шvv дээ. Бид єнєєдєр єєрсдийгєє эсэн бусын зvйлээр саатуулсан шиг цаг хугацааг нєгцєєдєг. Ингэх нь єєрєє утгагvй зvйл. Мєнхрєх гэж амьдардгvйгээс хойш амьдралыг vхлээ хvлээх хvлээлт гэж хэлж болно. Зарим нь vхлээ хулээж чадахгvй яараад явчихаж байна. Ирэх зvйлийн ємнєєс яарах нь утгагvй. Тийм болохоор vхтлээ амьдрах ёстой гэж би боддог.
-Нэг удаа та утга зохиолын хэмжvvрт тэнцэхгvй хvмуvс гэж ярьсан байсан. Энэ талаараа ярихгvй юу?
Утга зохиолын хэмжvvрт тохирохгvй хvмvvс єнєєдєр уран зохиолоор дvvрэн байна. Тэр хvмvvсийн хулгай, дээрэм хийлгvй шvлэг оролдоод явж байгааг нь бодохоор дэмжмээр ч юм шиг. Жишээлбэл Ц.Хулан єнєєдєр биеэ vнэлээд явж болох л байсан. Тэгэлгvй шvлэг бичээд явж байгаа нь авууштай. Чойномын нэг шvлэг байдаг шvvдээ
" ...Миний яруу найраг мєнгєний шунал болоод хулгай дээрмээс
Мєхєс биеийг минь тойруулж явлаа..." гэж.

-Эдгээр хvмvvст хяналт тавьдаг байвал яасан юм бэ?
Бас нэг шvлгийн мєр санаанд бууж байна. "Бичиж чадахгvйгээ мэдээд бичихгvй байгаа хvмvvст баяр хvргэе" гэж. Хяналт тавина гэхээр нєгєє л хуучин нийгэм рvvгээ хальтирчих гээд байгаа юм. Ер нь хяналт гэдэг бол дэмий зvйл. Яваандаа муу бичиж байгаа хvмvvс нь цаг хугацааны шалгуурт шvvрдэгдэнэ биз.
-Яруу найрагчдын, тэр дундаа таны тухай элдэв яриа их байдаг. Vvнийг хэрхэн хvлээж авдаг вэ?
Яруу найрагчид гэдэг бол солиотой, галзуу хvмvvс гэсэн яриа нийгэмд байдаг. Vнэхээр ч бид жирийн хvн шиг биш шvv дээ. Галзуурал байхгvй бол яруу найрагч биш" гэсэн vг байдаг. Тийм болохоор галзуу байх зайлшгvй хэрэгтэй.
-Шинэ уран бvтээлийнхээ талаар сураг сонсгох уу?
"Бурханд хэлэх зєвлєгєє" гэж 71 шvлэгтэй хос СD-гээ гаргалаа. СD-нийхээ шvлгvvдийг єєрєє уншсан. Ер нь СD гаргана, шvлгээ уншина гэдэг чинь биеэ даасан урлаг юм билээ. Анх XIX зууны сvvлчээр Америкийн яруу найрагч Альфрейд Тенисон, Уолт Уйтмен нар бичсэн шvлгvудээ єєрсдєє уншиж соронзон хальсанд vлдээсэн байдаг юм билээ. Хамгийн ойрын жишээ гэхэд Оросын мєнгєн vеийн яруу найрагчид болох Анна Ахматова, Сергей Есенин, Владимир Маяковский гэх мэт яруу найрагчдын єєрсдийнх нь уншсан шvлгvvд одоо хvртэл хадгалагдаж байдаг. Гэтэл Д.Нацагдоржийн єєрєє уншсан шvлгvvд манайд байдаггvй. Тийм учраас яруу найрагчдыг єєрсдийн дуу хоолойгоор уншсан шvлгvvдээ хойч vедээ vлдээгээсэй гэсэндээ ийм цомог гаргасан.
-Одоогоор уеийнхэнтэйгээ єрсєлдєж байна. Яваандаа Д.Нацагдоржтой єрсєлдєнє гэсэн байсан. Д.Нацагдоржтой єрсєлдєх цаг чинь болж байна уу?
Яруу найргийг би уралдаан гэж боддог. Жишээлбэл: Л.Єлзийтєгсийг нэг сайн шvлэг биччихсэн байхад би яагаад тvvнээс илvv сайн шvлэг бичиж болохгvй гэж гэсэн цагаан атаархал тєрдєг. Тэгээд шvлэг бичих жишээтэй. Асуултын тухайд гэвэл Иосеф Бродский гэж Нобелийн шагналт Орос, Америкийн яруу найрагч байсан. Тэр хvн хэлсэн байдаг "Би vеийнхээ яруу найрагчидтай" єрсєлдєєд даваад гарчихлаа. Евтушенко, Вознесенский, Рен, Бобишев нараас хол тасарчихлаа. Одоо би зєвхєн Мандельштам, Ахматоватай єрсєлдєж байна" гэж хэлсэн байдаг. Vvн шиг би хэзээ нэг цагт Д.Нацагдорж, Инжинаш зэрэг яруу найрагчидтэй єрсєлдєх юмсан гэж бодож єєрєє єєрийгєє бэлдэж явдагдаа.
-Та шулгийг єєртєє зориулж, бас тvvнээсээ таашаал авах гэж бичдэг гэж байсан. Тэгвэл шvлгийн СD гаргаад бас ч vгvй уралдаан тэмцээнд ороод яваад байгааг чинь юу гэж ойлгох вэ?
Єєртєє бичихээс гадна хvмvvст хvргэмээр байна шvv дээ. Жишээлбэл энэ СD хэлбэрээр гаргасан номон дотор "Томилолтоор яваа гурван мал" гэдэг шvлэг байгаа. Энэ шулгийг vнэхээр бухимдсандаа бичсэн л дээ. Би нэгэнт Монгол улсын иргэн болоод тєрчихсєн болохоор амьдарч буй нийгмээ хараад vнэхээр зурх євдєх vе байдаг. Яагаад єнєєдєр Бээжин хотын нэг дvурэг шиг, Москва хотын нэг дvурэг шиг /тэд чинь арав гаруй сая хvнтэй том хотууд шуv дээ/ хоёрхон сая хvнтэй ийм хотыг олигтойхон аваад явчихаж чадахгуй байна вэ. Тийм учраас би хvмvvст vгээ хvргэмээр санагддаг. Єнєєдєр энэ байдлыг над шиг ингээд хэлчих хvн цєєн болчихсон байна. Бид л эх орноо хайрлахгуй бол энэ Монгол орон чинь Хятадын колони боллоо. Тийм ч учраас би "Даяар Монгол", "Хєх Монгол" хєдєлгєєнvvдийг дэмждэг.
-Та бол их хурц хэлж, бичдэг. Тэглээ гээд vгийг чинь авч байгаа зvйл ажиглагддаг уу?
Ер нь бол гадны зээл тусламж, байгалийн баялаг, улсын тєсєв зэрэг хамаг юмыг нь идэж уугаад, эд нар солиорч л байг тэртээ тэргvй саналыг нь мєнгєєр худалдаад авчихна гэдэг бодолтой хvмvvсээр дvvрчихэж. Гэхдээ цаг цагаараа байдаггvй юм. Хэлээд vг авахгvй бол зэвсгийн хvчээр ойлгуулах цаг ирнэ шуv гэж хэлмээр байна.
-"Хєх Монгол", "Даяар Монгол" зэрэг хєдєлгєєнийг дэмжиж явдаг гэсэн. Би vзэл бодлын хувьд дэмждэг байх гэж бодож байна. Тvvнээс гадаад vзэмжийнх нь хувьд дэмждэггvй байх. Тийм хvмvvс мэр сэр харагддаг л даа?
Тийм ээ, ер нь бол эдгээр хєдєлгєєний хvчээр Улаанбаатар хотод нэг ч хятад хаяг харагдахгvй байгаа юм шvv дээ. Тэрнээс биш 90-ээд онд ямар болчихсон байлаа даа. Би энэ хєдєлгєєнийг эхнээс нь л дэмжиж байсан. Тийм учраас намайг нэг хэсэг нь гэж ойлгож болно.
-Нэг хэсэг эдгээр хєдєлгєєнvvдийн vйл ажиллагаа хvмvvсийн нvдэн дээр ил байсан. Гэтэл сvvлийн vед нэг их анзаарагдахгуй байх чинь. Vйл ажиллагаагаа явуулж байгаа биз дээ?
Зохион байгуулалтад орж байгаа. Тэртээ тэргvй хийх ажил их байгаа. Удахгvй тодорхой болох байх. Миний зvгээс vйл ажиллагаанд нэлээн идэвхтэй оролцож байгаа. Яваандаа харагдах байх. Ямар ч байсан Монгол хэл, монгол vндэстэн хятад улсад уусаж мєхєхгvй гэдгийг хэлмээр байна.
-Би хэтэрхий их vндсэрхэг vзэл гаргаад байгаа юм болов уу гэж боддог юм. Танд тэгж санагддаггvй юу?
Нэг vг байдаг юм. "Жижиг улсад vндсэрхэг vзэл хэрэгтэй. Хэт том гvрэн vндсэрхэг vзэлтэй бол vндэсний дээрэнгvй vзэл гаргана" гэсэн. Бид Євєр Монгол шиг болмооргvй байна. Ингэж л хэлэх байна.
-Хувийн бизнесийнхээ талаар ярихгvй юу?
Хувийн бизнес гээд байх юу байх вэ. Єнєєдєр бvгд л амьдрах гээд тэмцэж байна. Ямар архи уугаад тэнээд байлтай биш. Нэгэнт хvн болж тєрснийх хvн шиг явж байгаад vхмээр байна шvvдээ.
-Галзуу шvлгээ бичсэн уv гэж асуумаар байна?
Ер нь миний бичсэн шvлэг болгон галзуу болдог. Єдєр болгоны амьдралын буулганд ингэж vхэр шиг зvтгэхээс хааяа залхдаг. Тэр vедээ тvр амсхийж шvлэг бичдэг л дээ. Би нэг суугаад бичихээрээ 5-8 шvлэг бичдэг. Зєвхєн яруу найргаас єєр юм бодохгvйгээр шvv дээ. Тэгж тэсрэх vед миний шvлэг болгон галзуу болдогдоо. Гэхдээ одоо "Бурханд хэлэх зєвлєгєє" шиг ийм шvлэг бичмээргvй байна. Ийм шvлэг бичвэл би єдєрт хэдэн зуугаар иь бичиж чадна. Єєрийгєє давтмааргvй байна.
-Шvлгээ єєрийгєє чєлєєлж, бясалгаж бичдэг vу, эсвэл онгод орсон vед л бичдэг vv?
Єєрийгєє чєлєєлж байгаад онгодоо дуудаж л бичдэг дээ.

-Єєрийг чинь бєєгийн удамтай гэж сонссон юм байна. Шvлэг бичихэд чинь бєєгийн онгод нєлєєдєг vv?
Удам бол бий. Єнєєдєр бєє их олон болж. Гэхдээ жинхэнийг хуурамчаас нь салгаж ойлгох хэрэгтэй л дээ.
-Удахгvй Г.Галсансvх бєє болжээ гэж дуулдах юм биш биз дээ?
Vгvй.Тийм юм байхгvй. Би асуусан. Яруу найрагчаараа л яв гэж байна лээ. /инээв/
-Сэтгэлгээний яруу найраг гэж байдаг. Таныхаар энэ байх ёстой юу?
Ер нь бол яруу найрагчдад зориулсан яруу найрагч гэж байдаг. Жишээлбэл Оросын яруу найрагч Вилмер Хлебников. Энэ хvний бичсэн зvйлийг яруу найрагчид л ойлгодог. Тийм болохоор цэвэр яруу найраг, уран зохиол зєв гольдролдоо орж хєгжих цаг нь иржээ. Єнєєдєр тэртээ тэргvй чадахгvйг нь устгаж, чаддагийг нь унших цаг нь ирж.
-Та сэтгэлгээний яруу найрагч мєн vv?
Би сэтгэлгээний яруу найрагч, оюун ухааны яруу найрагч байх юмсан гэж хичээж явна даа.
-Дэлхийн яруу найргийн хандлага, чиглэлийн талаар таны бодол?
Яруу найраг гэдэг эvйл єєрєє асар баян юм болохоор маш єргєн цар хvрээтэй хєгжиж байна. Єєрийн гэсэн гольдролоо олж. Vнэхээр гvйцэгдэшгvй хол явчихаж. Ингэж л хэлмээр байна.