Wednesday, October 20, 2010

саранд хүрдэг шатыг намайг зохиосон гэдэгт 
саяхныг  хүртэл итгэж явсан чи минь.
тэр шатаар хамтдаа өгсөн нөгөө ертөнцөд хүрээд
диваажингийн хар зах дээрээс 
зөндөө олон сайхан сэтгэл худалдаж аваад 
эргэж ирснийхээ дараа дэлхийн хүмүүст бүгдэнд нь
үнэгүй тарааж өгнө гэж үнэнээсээ мөрөөддөг чи минь.
гарах гарцгүй төөрдөг байшин мэт
энэ амьдралд ганцаардалг
үйгээр
амьдрах аргыг хэлж
өгсөн чи минь.
ганц л хүчтэй санаа алдчихвал тасарч мэдэх 
сүүлчийн навч шиг чи минь.  
шаралсан сонины хуудас шиг
намрын байгалын тэрг
үүн нүүрэн дэх том 
гарчиг шиг үүлсийн зүрхнээс бударсан
цас борооны эмэгтэй бурхны  сүрчигний  үнэр шиг
сэнгэнэсэн сэрүүн болор дуслуудад өд сөдөө дүрээд ч
бичиж чадааг
үй шүлэг шиг чи минь.  
                            
ХӨТӨЛ хот    2009-10.9