Sunday, October 17, 2010

Заримдаа тэгж санагддаг....

... Өнөөдөр миний шүд өвдөөд. Тэгээд гэнэтхэн гэрээ санаад, ээжийгээ санаад. Учиргүй чангаар мэгшин уйлмаар санагдав. Эр хүн уйлвал уулын чулуу бутардаг гэдэг үгийг сэтгэл дотроо жаахан бясалгасны хүчинд УЙЛАХ гэдэг /жаргалтай эсвэл зовлонтой/ өвдөлтөөс аврагдаад....  Яруу найрагч Б.Эрдэнэсолонго ахын энэ шүлгийг би цээжээр мэднэ. Зун шиг... гээд номон дээр нь уг шүлэг байдаггүй юм. .Солонгоо ах энэ шүлгээ яагаад номондоо оруулаагүйг  мэдэхгүй. Гэхдээ сайхан шүлэг гэж байдагдаа. Тийм л шүлэг. Над шиг өлсөхөөрөө, өвдөхөөрөө ээжийгээ санадаг олон олон  өөдгүй хүмүүст зориулсан юм шиг. Заримдаа тэгж санагддаг...

















Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Гөлөг харахаар санана
Шувуу нисэхээр санана
Үдэш болохоор санана
Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана …
Гадаа гудамжинд санана
Ганцаардахад санана
Уур хүрэхээр санана
Нойр хүрэхээр санана
Уйлаад санана …
Намар санана
Зун санана
Насаараа санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана