Friday, October 22, 2010

Яруу найргийн РОК уншлага болов

Шинэ үнэр утга зохиолын бүлгээс санаачлан зохион байгуулсан Яруу найгийн-Рок уншлага энэ сарын хорин нэгний үдэш Eagle live music pub-д амжилттай болж өндрөллөө.  энэ удаагийн "маань хөгжөөх" /шүлэг унших/  арга хэмжээ нь рок хөгжим, яруу найраг хоёрыг нэгэн цогц болгож, амьд хөгжимийн дэвсгэр дээр шүлэг уншигдаснаараа урьд өмнө зохиогдож байсан энэ төрлийн үйл ажиллагаануудас шинэлэг болсон юм. Урилгаар утга зохиолын "Хүрээ хөвгүүд", "Хөх мэдэрхүй", "Язгуурын бүлгэм" зэрэг хамтлаг урсагалуудын төлөөлөгчид хүрэлцэн ирснээс гадна зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг, Б.Хүрэлтогоо нарын зочид ирж сэтгэлийн халуун дотно үгсээ илэрхийлж, шүлэг, яруу найргаа уншиж сонирхуулжээ. Мөн энэ удаагийн рок уншлагын гол "МОТОР" болох амьд хөгжмийн Motor way, Aksiom 777, Hos suh зэрэг хатлагууд өөрсдийн уран бүтээлүүдээсээ "ая эгшиг" өргөж хүрэлцэн ирсэн үзэгчдийн цөсийг хөөргөж, цусыг буцалгасан байна.