Wednesday, October 13, 2010

зорьлогогүй, зоосгүй ” зол жаргалтай” өдрүүдийн минь тэмдэглэлүүд

//НАЧИН бид  хоёр ДАРХАНД //
Начинг Дарханд ирэхэд нь тэврэлдэж уулзаад, найраг шүлэг ярьж гудам  мийтэрлээд модон морин дээр хамтдаа сууж муухай цариануудаа патиардуулаад, Эрка гэдэг хөөрхөн охины найз залуугийн фапарацад өртөж балрах шахаад, хамаг мөнгөөрөө сархад зооглчихоод “хутга барьсан индиантай”  хоёр нударгаараа тулалдаж эмгэнэлтэйгээр ялагдасан хүнд гарууд хонох газаргүй бүтэлгүйтэж явахад хүүхэмсэг Чойномын хойд дүр хүний нутагт бид хоёрт гар сунгаж тусалсалхад ДАРХАН БОЛ  МИЙТЭРЛХЭД  АМАРХАН ГУДАМЖ.

// ХАРАА голын эрэг дээр найзуудтайгаа //

 Нирванааг сонсож онгодоо дуудаад, Нис ба Нис-г шүтэж Амгаатай архи ууужина гэж зүүдлээд, ТАЛСАНСҮГ ахыгаа дэрлэж унтдаг зуршилаа тамд очихдоо л хаях байхдаа гэж бодоод, татдаг тамхи заримдаа олс дээс болцон явжээнэ... тийм үед шүлэгнүүд шүлс хаях шиг л амархан бичигдэнэ. Номын сангийн үйлчлэгч хүүхэнтэй холбогдож нөхөрт нь баригдаж шалдаа буугаад, шүлэг бичдэг бацаануудад яруу найраг ярьж шүтээн нь болоод, халуун өдөр голын усанд шилтэй пиавнууд сойчихоод, хэдэн найзуудынхаа барьсан загасыг сонинд ороож шарж суухдаа намба сууж хэзээ бид нар өвгөчүүл болдог бол гэж гуниглан бодоход нар уулын цаагуур чаргатай жаал шиг чавхдаж орно.      

      // Нэр нь “Х” охин бид хоёр //

Буян амлаад ч бүтэхгүй гэж бодож явдаг байсан бүтэлгүй дурлалын минь
эзэн биеэрээ ирж үерхий энтр гэж гуйхад нь барьц алдасандаа газар дээр
нь шууд зөвшөөрөөд, хааяа намайг гэртээ дуудаж хамт хоноход нь аль
хэдийнээ хагардагаа хагарцан цонхы нь ахиж бас нэмж хагалаад, сайхан
гар сийхчгүй сэхээтэн эцгийнх нь сахлын татуургаар сахал энтрээ хусаж
үзээ л,  шөнө машины нь грашнаас гаргаж арайл зүрхлэхгүй, зүрхэлдэг юмаа
гэхэд гай болж грашны хаалгы нь мөргүүлчихвэл бүх зүйл буруугаар эргэнэ
гэдгийг мэджаагаа учираас тэгж багшийхаа алдааг давткуу шүү гэж дотороо
бодоод, сар шиг цонхигор охины сүрчигний үнэрт мансуураад унтахад нэг
мэдэхэд өглөө болсон байна.
                                                                                                         // үргэлжлэл бий...//