Tuesday, October 12, 2010

Хөгшин эрдэмтний харааний шил мэт

хөгшин эрдэмтний харааний шил мэт
хөлөрсөн цонхнууд холын барааг харуулахгүй гэж
зөрүүд жаал шиг гөжүүдэлхэд хүйтэн өвөл
хаяанд ирснийг цаг агаарийн мэдээнээс
чих тавин сонсох хөөр баясал, сэтгэлийн
хөдөлгөөнгүй цонхигор паарнууд элгээ
тэврэн гиюүрч, халаалт ирэхийг
харуулын цэрэг хууль бус хил цөрчигчийг
илрүүлэх шиг догдолон хүлээхэд
‘’халаалт маргааш ирнэ’’ гэж хүүхэд шиг
хуурах хотын даргын амлалт шиг хоосон
лонх салхинд уйтгартай исгэрч, цалингаа голсон
цэцэрлэгийн багш мэт цаг хугацаа
цайгаа чанахдаа давс хийхээ мартсан болохыг
өвдөгнийхөө үрчлээг тоолж суухдаа гэнэт
санаад /санасныг бодоход хурдан
хөгширч байна даа гэж санаа алдан бодлогоширно./